МАН эдийн засагт шүүмжлэлтэй хандаж, Эрүүгийн хуулийг дэмжихгүй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай Их хурлын тогтоолын төсөл, 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэв. Бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ- ын гишүүн Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээллээ.
 
С.Бямбацогт “Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих боломжгүй гэж үзсэн. Өнгөрсөн хавар УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад хуульч гишүүд эсэргүүцэл илэрхийлж, манай бүлэг баялаг бүтээгчдийг дарамталсан олон зүйл ангиар өндөр торгууль тавихыг багасгаж, зүйл ангийг цөөлсөн. Бусад асуудал ч учир дутагдалтай учраас дэмжих боломжгүй” гэв.
 
Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “2016 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай Их хурлын тоггоолд тусгасан зарим зүйлтэй санал нийлэх боломжгүй. Цалинг бууруулахгүй байхыг шаардсан ч бууруулна, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэжээ. Өнөөдөр иргэдийн амьдрал маш хүнд байна. Өнөөгийн төр, засгийн урагшгүй, бодлогогүй үйл ажиллагаанаас болж иргэдийн амьдрал доройтсон” гэлээ.
 
Ц.Нямдорж “УИХ- аар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байгаад хойшлуулсан шалтгаан нь тооцооны нэгж гэж хаа ч байхгүй зүйл оруулж ирсэнтэй холбоотой. Тооцооны нэгж нь Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд ярих боломжгүй. УИХ- аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд хэд хэдэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Эрүүгийн хуулийг хэн дуртай нь өөрчилдөггүй. Мэргэжлийн хүмүүс хийдэг маш нарийн ажил. Гэтэл физикийн багш голдуу хэдэн хүн ярьж байна. Тэд хийнэ гэж юу байх вэ” гэв.
 
Бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
 
С.Бямбацогт: ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ
 
-Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа байхгүй гэж үзсэн танай намын байр суурь хэвээрээ байгаа юу?
 
-МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл Н.Батбаяр гэдэг ганцхан гишүүн өргөн барьсан нь Их хурлын даргад өөрт нь таалагдсан учраас хэлэлцүүлээд явж байгаа. Шударга бус байдал нь бидэнд таалагдахгүй байна. Үндсэн хуулийн талаарх манай бүлгийн байр суурь хэвээрээ.
 
Ц.Нямдорж: Н.ЭНХБАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ХАСАХ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХҮЛЭЭЖ АВААД 10.6 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БОЛГОЖ Ц.ЭЛБЭГДОРЖИД ӨГЧ БАЙЛАА
 
-Та энэ Их хурал Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй гэж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн хэрэгтэй. Манай намын 25гишүүн дээр АН болон "Шударга ёс” бүлэг дотор хуулийн төслийг дэмжихгүй байгаа гашүүд бий. Тиймээс энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Ард нийтийн санал асуулга явуулахад 57-оос доошгүй гишүүнтэйгээр энэ асуудлыг шийднэ гэсэн горим бий. Тэгэхээр санал асуулга нь ч хийгдэхгүй. Нэгэнт батлагдахгүй юм чинь хэлэлцэх шаардлагагүй. Энэ хямрал, тартагтаа тулсан нь Үндсэн хуулиас болоогүй. Одоо мөрдөж буй Үндсэн хуулийн нөхцөлд бид 2012 онд эдийн засгийг өсгөж л байсан. 2000 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед -1 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж аваад 2004онд 10.6 хувийн өсөлттэй болгоод Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хүлээлгэж өгч байсан. Асуудал Үндсэн хуульд биш эрх барьж байгаа намд л байгаа. АН засаглаж чадахгүй байна. Засаглаж чадсан тохиолдолд бүх зүйлийг аваад явж болдог.
Зууны мэдээ
Ч.Зотол
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-03 03:06:03
    Монгол орны хөгжлөөс хойш сууж, гэдийж, төр засгийг гацаадаг жүжигчин МАН шиг хэрэггүй юм алга даа. 100 жил дарангуйлж, иргэдийг дармталсан МАН сөнөх нь болсон....
  • 21621 2016-04-05 02:12:46
    Demjej bnaa zow zow ta nar xuchtei bgaarai. xuch xeregtei bna.
  • МАН ыг дэмжиж байна 2016-02-21 14:54:52
    МАН ы байр суурийг дэмжиж байна бидэнд ярьдаг ярдагладаг харин хийдэггүй АН шиг удирлага ёстой хэрэг алга даа
  • зочин 2015-11-24 23:49:58
    МАН-худлаа PR-хийхээ болио та нарын улс орноо ард түмэнээ өөд татсан чинь хаана байгаан ах дүү хамаатан саднаараа авлигалд идэгдсэн ичдэгүй малууд
  • nohoi doloo 2015-11-24 10:22:24
    ene nomntoibayariig debil tsaraitai uhaan eruul hunii chih humsugniihuu hemjeend baidag yum gesen getel enenii chihnii deed tal ni nudniiihee hemjeend baina i
  • jervis 2015-11-24 08:45:43
    Ene MAH-n BUZARUUDIIG yamaar yumbdee!!!!!Nyamdorj , Nomguibayar 2-g sain haragdtal AH gutamshigtai bnadaa!!!
    59.153.115.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 04:30:45
    Сонгуулийн шоу хийхээ болиоо та нар хэзээ ард түмнээ боддог болоов эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах болсон шүү дээ одооны хууль гэж завхарсан юм
  • зөв  2015-11-24 01:03:03
    зөв зөв, та нарын байр суурийг дэмжиж байна. харин Энх-амгалаан чи Сайханбилгиийг огцруулахаар гарын үсгээ зураач, эр хүн юм бол