Даруухан айлчлал, даварсан "Арева"
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсыг зориод ирэв. Айлчлалын талаар нам жим. Цахим хуудастаа бизнес форумыг нээсэн, хөдөө аж ахуй, соёлын салбарынхантай уулзаж, одон медалиар шагнасан гэсэн товч мэдээ байршуулжээ. Үүнээс үзэхэд халдлага болсон хүндхэн үед айлчлал даруухан болж өнгөрсөн гэж бодохоор.
 
Гэтэл Францын “Арева”- г дэмждэгээрээ манай Ерөнхийлөгч тус улсад ихээхэн нүүртэй, нөлөө бүхий нэгэн гэгддэг. Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн өнгөрсөн хугацаанд энэ тухай удаа дараа мэдэгдэж, цөөнгүй баримт дэлгэж ирсэн нь цагаан дээр хараар бичээстэй бий. Дээр нь холын Францад Ерөнхийлөгчийн даруухан айлчлал эхэлж байхад энд даварсан "Арева”-гийн тухай хэлэлцсэн төрийн бус байгууллага, байгаль хамгаалагчдын уулзалт ч нэгийг хэлж, хоёрыг сануулна.
 
Өнөөдөр “Арева” Монголд хэрхэн ажиллаж байна вэ? Энэ асуултын хариу нь даруухан айлчлалын далбаан доорх даварсан “Арева”-гийн тухай баримтууд юм. Цөмийн энергийн газар татан буугдаж, тусгай зөвшөөрлүүд АМГ-т шилжиж ирсэн өнгөрсөн тавдугаар сарын 16-ны байдлаар манай улсын хэмжээнд Сүхбаатар аймаг 17, Дорноговь 20, Дундговь 12, Өмнөговь 4, Архангай 2, Сэлэнгэ 1, Баянхонгор 1, Төв аймаг 1 нийт 60 лиценз байна. Эдгээр зөвшөөрөл есөн улсын 15 компанийн мэдэлд байдаг. Франц улс хамгийн олон буюу 25- ыг нь эзэмшдэг. Түүний долоо нь Дорноговь аймгийн зөвхөн Улаанбадрах суманд бий. Зөвшөөрлийн хугацаа 2008-2012 онд дууссан байх ёстой. Гэтэл ашиглалтын зөвшөөрөл хэрхэн авсан нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь үргэлжилсээр байгаа.
 
Улаанбадрах суманд хайгуул явуулснаар 2012 оноос нутгийн иргэдийн мал олноор үхэж, эх мал хээл хаяж өсч үржихээ больсон. Сүүлийн үед иргэдийн дунд онош нь тодорхойгүй өвчлөл хавтгайрч, жирэмсэн эхчүүд зулбах явдал газар авчээ. Цөөхөн монголчууд ийнхүү цөөрч байхад Төрийн тэргүүн нь “Арева”-г балиагшигладаг байж таарах уу.

Зууны мэдээ
Л.Хэрлэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-12-10 01:30:48
    ulsiin mungu ureh ee bolildoo.
  • зОЧИН 2015-11-24 14:03:09
    фРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ УРЬЧИХААД БОГИНО ХҮЗҮҮТИЙГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ,ТЭГС ХИЙГЭЭД ЦАМХАГ ҮЗСЭН ШИГ МӨНГӨ ҮРЖ БГААД ИРЖЭЭ ДЭЭ.
  • zochin 2015-11-24 07:29:05
    muu hudalch ulugchin
  • сонирон сонжигч 2015-11-24 05:47:06
    Үр ашиг гарч улсын эдийн засгийг унасан шавхайнаас салгахад дэм болохоор ажиллаж байна уу? Энэ арева нь... Балшигладаг гэгдэх Ерөн Хий Лөгч нь ямар ол...
  • З 2015-11-24 04:41:55
    Худлаа бичсэн байна Н.Энхбаярын мэдээ
  • лам 2015-11-24 04:30:59
    ареваг лалууд устгаад өгөөсэй л гэж залбирах юм даа
  • Зочин 2015-11-24 03:56:49
    Энэ Ерөнхийлөгчийн том хардаг нүд эрүүл биш шүү, эмч нар юу бодож байдаг бол, эсвэл би худлаа хараад байна уу, Батзандан ч эрүүл биш
  • Saruul 2015-11-24 01:34:30
    Bitgii erguut malnuudaa
  • ichij amidar 2015-11-24 01:33:16
    Mongol ulsig oorin garaar dampuuruulj haychaad odoo gyilga gyigaal ybna ichih heregtei begee
  • bbb 2015-11-24 01:19:10
    зэрлэг хүмүүс галаас айдаг шиг мэдлэг боловсоролгүй хүмүүс бүх юмнаас айх юмдаа,,, тэгээд айсан хүнд аргал хөдлөнө гэж ???
  • Зочин 2015-11-24 01:18:59
    явж явж энэ цөмийн ашигт малтмал монгол орны аврал байхыг үгүйсгэхгүй, шинжлэх ухаан мэдэхгүй хоосон эх орончид ажилд битгий саад бол
  • irgen 2015-11-24 00:58:03
    Za hudlaa shaa