Татвараа нуусан нь өршөөгдөж, мэдээлсэн нь шийтгүүлэх хууль
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан.  Уг хуулиар тухайн ажил олгогч нь 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй, нуун дарагдуулсан, хэмжээг нь санаатайгаар бууруулан тайлагнасан, хугацаандаа төлөөгүй өр  үүсгэсэн зэрэг зөрчлүүдээ залруулан нийгмийн даатгалын тайланг шинээр болон шинэчлэн тайлагнаж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлбөл хуулиар хүлээлгэх алданги торгуулиас нь нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан юм.

Хариуцлагаас чөлөөлөгдөх хуулиуд нь

•           Нийгмийн даатгалын тухай хууль;
•           Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
•           Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
•           Гаалийн тухай хууль;
•           Захиргааны хариуцлагын тухай хууль.
•           Татварын ерөнхий хууль;
•           Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
байх бөгөөд дараах татварын төрлүүд хамрагдах юм . Үүнд:
              
•           аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
•           хувь хүний орлогын албан татвар;
•           үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
•           нэмэгдсэн өртгийн албан татвар;
•           онцгой албан татвар;
•           гаалийн албан татвар.
 
            Энэхүү хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадахгүй байгаа бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлж, татварын баазыг тэлэх, бүртгэлийг сайжруулах, сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих юм.

Гэвч уг хууль учир дутагдалтай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Тодруулбал хуульд зааснаар татвараа нуун дарагдуулсан ААН болон иргэдийг өршөөж, харин татвараа цаг тухай бүрт нь үнэн зөвөөр тайлагнаад өрөө төлж чадаагүй ААН албан байгууллага болоод иргэдийг өршөөхгүй өрөө төл хэмээн данс тооцоог нь хааж байгаа юм.

Мэдээж хэрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжүүд хуулийн дагуу татварын тайлан тооцоогоо үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй хэдий ч байсхийгээд эдийн засгийн өршөөл үзүүлдэг хууль гаргадаг нь эдийн засагт маш аюултай гэдгийг энэ салбарын томоохон мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь ААН-үүд тайлан тооцоогоо нуух юм бол хэсэг хугацааны дараа хууь батлагдаж, өршөөнө гэх ухамсрыг бизнес эрхлэгчдэд суулгаж байна хэмээн тэд шүүмжилж байгаа юм.

Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.