Урт наслахыг хvсвэл ногоон алим ид
ОХУ-ын Академийн харьяа Биохимийн хvрээлэнгийн физикч Валери Мамаев хvний дундаж наслалтыг 20-30 жилээр уртасгах арга олсноо зарласан нь шуугиан дэгдээлээ. Янз бvрийн орны хvмvvсийн vхэлд дvн шинжилгээ хийж vзэхэд хєгжингvй орнуудын хvн амын наслалт 15 жилээр нэмэгдээд байгаа аж. В.Мамаевийн єєрийн боловсруулсан аргаар Орос дахь дундаж наслалтыг 20-30 жилээр нэмэгдvvлж чадна гэж vзэж байгаа юм. Гэхдээ ямар нэг шинэ эм тариа хэрэглэхгvйгээр.

Ихэнх хєгжингvй орнуудад гvйж харайх, дасгал хийх нь урт наслахын vндэс гэж vздэг байхад Орост хэн нэгэн єглєє гvйж, орцныхоо гадаах цэцэрлэгт дасгал хийж эхэлбэл "Єнєєх чинь 100 наслахаар шийдэж", "Эрvvл мэндийн тєлєє гvйгч" гэх зэргээр шоолж эхэлдэг аж. Дасгалаас илvv эм тарианд найддаг гэнэ. В.Мамаевын нээсэн арга бол энэ хоёрын аль нь ч биш. Хэдхэн жилийн ємнє ОХУ-ын эрдэмтэд антиоксидант (vл исэлдvvлэгч) ашиглан хулгана дээр туршилт хийж наслалтыг нь 1.5 дахин уртасгаж чадсан юм.

Бие организмыг хамгаалах чадвартай vл исэлдvvлэгч ногоон алиманд их хэмжээгээр байдаг аж. Бие эрхтэнээ эрvvл байлгахыг хvсэгчид єдєрт таван ширхэг ногоон алим идэхэд л хангалттай аж.

В.Мамаев "Япончуудаас урт наслахыг хvсвэл ногоон, исгэлэн алим идэж байх хэрэгтэй. Болц нь гvйцсэн улаан алиманд vл исэлдvvлэгч харин байдаггvй" гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.