МУГЖ Д.Алтанхуяг балетын сургууль нээнэ
МУГЖ Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд “Монголын шинэ балет” нэртэй сургууль байгуулахаар болжээ. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог тул туршлага судлан эх орондоо олон улсад үнэлэгдэхүйц  бүжигчдийг бэлтгэх сургууль нээхээр шийдсэн аж.
 
Тэрбээр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг өнгөрөгч онд шинэчлэн АНУ-ын  АНУ-ын “Бостон балет” компаний тайзнаа тоглогддог тайз чимэглэл, хувцас хэрэглэлийг авчирч, дэлхийн стандартад хүрсэн тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэсэн бол энэ жилийн “Цөмөөхэй” ч мөн олон онцлогтойгоор тавигдах ажээ.
 
Хамгийн том шинэчлэлт бол гол дүрийн Клара охины дүрд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 260 гаруй хүүхэд шалгаруулалтад оролцсон байна. Өнгөрсөн долоо хоногт эх орондоо хөл тавьсан тэрбээр энэ удаа Клара охин болоод бусад дүрүүдээ сонгон шалгаруулах зорилготой иржээ. Мөн гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд сургуульдаа бүтэн жил үнэгүй сурах тэтгэлгийг олгохоор болжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.