Барилгын ажил хийхгүй байхыг санууллаа
Хүйтний улирал эхэлж, цаг агаар хасах хэм хүрсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхаарууллаа.
 
Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг аж.
 
Тиймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд  барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байгааг сануулсан юм. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна.
 
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын Дэд бүтцийн хяналтын газар 2014 онд улсын хэмжээнд 6463 аж ахуйн нэгж, иргэний барьж байгаа 3478 барилгын ажилд хяналт шалгалт хийжээ. Хяналтын хуудас, эрсдлийн шалгуураар үнэлэхэд 403 барилга их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.