“Дэлхийн мисс”-ийн титмийг эх орондоо авчиръя
Дэлхий ертөнц дээрх хамгийн авъяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс”-ийг тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч “Miss World Limited” компанитай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсад “Asian Future” ХХК албан ёсоор зохион байгуулдаг билээ.

1951 оноос эхлэн зохион байгуулагдсан “Дэлхийн мисс” тэмцээн нь 65 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж, дэлхий ертөнцийн хамгийн авъяаслаг, үзэсгэлэнт 60 бүсгүйг нэрлэсэн олон улсын хэмжээний хамгийн том телевизийн шоу арга хэмжээ юм. “Дэлхийн мисс” тэмцээний финалын шоуг жил бүр хоёр тэрбум гаруй хүн шууд хүлээн авч үздэг бөгөөд бусад ижил төстэй тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон улс орнууд оролцдог мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан зэргээрээ онцлогтой юм.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улс 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд “Miss World-2015” тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулаад байна. Энэ бүсгүй бол Намширын Ану билээ. Өнгөрсөн долоо хоногт эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцохоор хүлгийн жолоо залсан мисс Н.Ануг ММ “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр онцолж байна.

“Miss World-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний оролцогч Н.Ану дөрвөн сарын хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийсэн бөгөөд энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотыг зорьсон юм. 65 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн энэ жил БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод энэ сарын 21-ээс ирэх арванхоёрдугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Гоо сайхны титэм” их театрт зохион байгуулагдах юм. БНХАУ-д “Дэлхийн мисс”-ийн тэмцээн хамгийн анх 2003 онд зохиогдсон бөгөөд энэ тэмцээнд зориулж Санъя хотод тусгайлан энэхүү театрыг анх байгуулсан түүхтэй билээ. 65 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнийг MNC телевиз албан ёсны эрхтэйгээр монголчууддаа шууд дамжуулан үзүүлэх юм байна. “Дэлхийн мисс” тэмцээний тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Харин Монгол Улсынхаа нэрийг дэлхийн гоо сайхны олимпод өргөж буй мисс Н.Ану бол энэ жил 24 настай, ШУТИС-УТДС-ийг төгссөн. Усанд сэлэх, шүлэг бичих, аялах, уруулаараа зурах дуртай нэгэн билээ.

Тэрбээр “ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч 2010 он”, “Face of Mongolia” шилдэг модель 2011, “Говь” компани 2011-2012 оны нүүр царай, “Дархан минж” компани 2013 оны нүүр царай, Goyol, UB fashion week, REFLECTIONS, Singapore “Fashion couture” 2013 зэрэг загварын шоунд оролцож байсан туршлагатай. Мөн “Miss Mongolia-2013” наадмын Тэргүүн миссээр тодорч Японы Окинаво хотноо болох “Miss International 2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон.

Тэрбээр энэхүү тэмцээнд амжилттай оролцож 13 дугаар байрт шалгарч байсан бол БНХАУ-д зохион байгуулагдсан “World bikini model international 2014” тэмцээнд  дэлхийн 48 орны бүсгүйчүүдтэй өрсөлдөн, дэд байрт шалгарсан амжилттай. Одоогоос хоёр жилийн өмнө тэргүүн миссийн титмийг зүүгээд гарч ирж байсан энэ бүсгүй хүмүүнлэгийн үйлсэд харамгүй зүтгэдэг нэгэн. “Хүмүүнлэгийн Элч” болох явдал ч түүний эрхэм зорилгын нэг. Тэр “Хүн төрөлхтөнд Монголын тухай эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц сайхан, хүмүүнлэгийн ажил их хийнэ” хэмээн амлаж байсан. Үзэсгэлэнтэй, ухаалаг энэ бүсгүй Монголын томоохон компани болох “Говь”-ийн нүүр царай болж, карьераа ахиулж чадсан бөгөөд Өмнөд Солонгост нисэх онгоцны үйлчлэгч болохоор сурч төгссөн бүсгүй билээ.

Түүнийг уруулаараа зурдаг бүсгүй гэхээр манайхан андахгүй биз. Н.Ану 2013 оноос уруулаараа зурж эхэл сэн бөгөөд мэргэжлийн уран бүтээлч биш ч гэсэн үзэсгэлэнгээ гаргаж, олсон орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зарцуулсан нь хүмүүсээс өндөр үнэлгээ авсан. Ийм л нэгэн монгол бүсгүй “Дэлхийн мисс”-д эх орныхоо нэрийг цуурайтуулахаар хүлгийн жолоо залаад байна. Одоо түүнд бидний, монгол түмний дэмжлэг тун чухал. Тиймээс “Дэлхийн мисс”-ийн титмийг эх орондоо авчирцгаая, монголчууд аа.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Durgui 2015-11-24 11:52:59
    Bolormaagiin shawi geheer buzriin sanagdaj bn shu.bolormagiin talaar denduu ikh medeh bhoor ene huuhend itgelgui l bn shu
  • Зочин 2015-11-23 08:03:12
    Монголд ганц дутагдаж байгаа юм бол мисс мөн шүү, өөр юугаар ч дутаагүй, энэ Э.Туул яасан ухаантай хүүхэн бэ, Монголд ганц дутуу байгаа юмыг олоод харчихдаг
  • zochind 2015-11-23 07:49:09
    ter missin titem er ni hend heregtei yum be
  • mgl 2015-11-23 07:39:29
    Yianhan mini amjih uu. ???