Хогийн ургамал цэвэрлэгч робот
Германы BOSCH компани тариалангийн талбайг хогийн ургамалаас нь цэвэрлэх, тарьж байгаа ургамлын ургалтын байдлыг тодорхойлдог робот бүтээсэн байна. Энэ жилээс эхлэн талбайд туршиж эхэлсэн уг робот нь 2 м өндөртэй, тариалангийн талбайн мөр хооронд явах зориулалттай 4 дугуйтай, дугуй бүр нь эргэж уян хатан хөдөлгөөн хийх чадвартай аж.

Хамгийн гол нь өөрт нь суулгасан камер болоод өөрөө суралцах боломжтой программын ачаар хогийн ургамлыг таньж өөрөө тасдаж устгах чадвартай юм байна. Ингэхдээ хажууд нь ургаж байгаа ургамалд хор нөлөө үзүүлэхгүй мөн хөрсийг хамгийн багаар хөндөж маш нарийвчлалтайгаар хогийн ургамалыг тасдана гэнэ. Мөн бусад мэдрэгчүүдийнхээ тусламжтайгаар тариалангийн ургалтын явц, 80 см хүртэлх хөрсний чийгшил, нягт зэргийг тодорхойлж чаддаг юм байна. Эдгээр мэдээлэлд үндэслэн тариалан эрхлэгч талбайнхаа тухай нарийвчилсан мэдээлэлтэй болж аль хэсгийг илүү услах, бордох зэргээ шийдэх боломжтой болно.


Дашрамд дурдахад одоогоор газар тариаланд нисдэг дроны тусламжтайгаар агаараас хэт улаан туяаны зураг авч, талбайнхаа ургацын өсөлтийн явцыг хүн өөрөө зураг харж шинжилдэг арга хэрэглэж байгаа бөгөөд BOSCH-ийн энэ робот нь харин ургамалын зургийг таньдаг мөн хүний оролцоог багасгасан дараагийн үеийн газар тариалангийн робот болж байгаа гэж  уг роботыг бүтээсэн Deep Field Robotics төслийнхөн онцолж байна.

Уг роботыг одоогоор талбайд турших ажил нь эхлээд байгаа бөгөөд туршилт амжилттай болбол худалдаанд гаргах, түрээсээр ашиглуулах зэргээр ашиглах гэнэ.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Deep Field Robotics (http://www.deepfield-robotics.com/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UB HOTOO HOG URGALAM, SHARILJNAAS SALGYI 2015-11-23 06:30:05
    ENE MASINAAR ULAANBAATAR HOTIIGOO HOG URGAMAL, HOGIIN SHARILJNAAS SALGAJ OLON OLON HVNIIG HARSHILIIN UWCHNUUS AVARAH AVCHTAN BAINA U???