“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарлаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/889 дугаар захирамж гаргалаа.  Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн батлагдсан хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах,Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах, Нийслэлийн орон сууцны нэгдсэн судалгаа, мэдээллийн сан байгуулах зөвлөхийн ажлын жагсаалт, нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг тус тус баталлаа.  

Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпораци, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУДАЛГАА,
ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ
 АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                                               /сая.төг/
 
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  
Төсөвт өртөг
 
2015 онд санхүүжих
2015 он 2016 он
1.1 Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан ТЭЗҮ (нийслэлийн дагуул, хаяа хот, тосгодын нутаг дэвсгэрт 500 га) 2015 2016 326,88 98,06
2 Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ (Хан-Уул дүүрэг, 10-р хороо, 129 га) 2015 2016 607,2 182,16
3 Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлийн бүсийн ТЭЗҮ (Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, 11 га) 2015 2016 237,6 71,28
4 Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ (Хан-Уул дүүрэг, 12 хороо, 89,8 га) 2015 2016 470,21 141,06
5 Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ (Баянзүрх дүүрэг 20, 23-р хороо, 107,6 га) 2015 2016 589,18 150,66
6 Яармагийн спорт цогцолборын орчмын шинэ суурьшлын бүсийн ТЭЗҮ( Хан-Уул дүүрэг,  16-р хороо, 2,23 га) 2015 2016 44,26 44,26
        2275,33 687,49
 
 
ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ГАЗАР ШИНЭЧЛЭН ЗОХИОН
БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ТАЛБАРЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ
ТӨЛӨВЛӨГӨӨ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖЛЫН ЗУРАГ
ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                                         /сая.төг/
 
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  
Хугацаа
 
Төсөвт өртөг
 
2015 онд санхүүжих
2015 он 2016 он
1 СХД, 23 дугаар хорооны "Оргил" төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (24 га) 2015 2016 160,6 48,18
2 СБД, 13 дугаар  хороо             ”Есөн-Эрдэнэ” төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (9,7 га) 2015 2016 163,8 49,14
3 БЗД, 27 дугаар хороо     "Дарь-Эх хотхон" төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (16 га) 2015 2016 211,0 63,3
4 СХД, 23 дугаар хорооны "Оргил" төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл 2015 2016 288,0 86,4
5 СБД, 13 дугаар  хороо   "Есөн-Эрдэнэ" төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл 2015 2016 117,0 35,1
6 БЗД, 27 дугаар  хороо    "Дарь-Эх хотхон" төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл 2015 2016 192,0 57,6
        1132,4 339,72
 
 
 
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН
ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН СУДАЛГАА
ХИЙХ, БАРИЛГЫН ЭХ ЗАГВАР ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
 АЖЛЫН ЖАГСААЛТ
                                                                                                               /сая.төг/
 
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2015 онд санхүүжих
2015 он 2016 он
1 Баянзүрх дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 21 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015 2016 140,01 42,0
2 Налайх дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 2 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015   13,33 13,33
3 Чингэлтэй дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 5 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015   33,34 33,34
4 Хан-Уул дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 6 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015   40,00 40,0
5 Баянгол дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 10 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015   66,67 20,0
6 Сонгинохайрхан дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 10 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015   66,67 20,0
7 Сүхбаатар дүүргийн  ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 16 барилгын судалгаа, барилгын эх загвар зураг төсөл 2015 2016 106,67 32,0
        466,69 200,68
 
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ НЭГДСЭН СУДАЛГАА,
МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.