Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/894 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хүйтний улирал болж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо дайжин хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах, боломжгүй тохиолдолд хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын харьяалалд шилжүүлэх нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулна.
Хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэгтээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, Гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй, гэр бүлээсээ дайжин нэгээс  дээш жил хараа хяналтгүй явсан хүүхдийг хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд түр болон бүр шилжүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт үүрэг болгов. 

Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын асран хамгаалалтад шилжсэн хүүхдэд зарцуулагдах хөрөнгийг “Төвлөрсөн асрамжийн үйлчилгээний зардлын норматив”-ын дагуу тооцож шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга нарт, энэхүү арга хэмжээнд шаардагдах 5 сая 748 мянган төгрөгийг тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч  Ц.Буяндалайд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saran 2015-11-23 10:21:58
    Энэ ажил үр дүнгээ өгч байгаа гудамжинд тэнэмэл амьдарч байсан олон хүүхдийг улс хамгаалалтандаа авч байна. Гэвч үр хүүхдээ хайхрах сэтгэлгүй эцэг эх нэмэгдсээр...
  • баагий 2015-11-23 07:55:22
    үнэн шүү хэдэн хүүхдүүдэд мөнгө зарахад гэмгүй цаашаа.бид бүхний ирээдүй юм байгаам хөөрхий харин замаас нь бүү хумсалж үзээрэй та минь
  • Зочин 2015-11-23 01:49:13
    энэ хэцүү боловч зайлшгүй хийх ажил шүү хүүхдүүдийг хүүхэд байхад нь нийгэмшүүлж асрамждаа авахгүй бол сүүлд нь хэд дахин илүү хөрөнгө зарах болно