Эрүүл мэндийн сайдыг хэдий хүртэл гадаад явсан гэж бодох вэ
Эрүүл мэндийн салбар эзгүйрээд хагас сар гаруй болж байна. Тодруулбал Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбад  АТГ-аас эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүнийг  өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, дахин хоёр сар хорих шийдвэрийг шүүгч гаргаад байгаа. Хэдийгээр Г.Шийлэгдамбын биеийн байдал муу байгаа хэдий ч түүнийг батлан даалтад гаргахыг шүүгчид зөвшөөрөөгүй юм. Харин нөгөө талд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг мөн цагдан хориод байгаа юм.

Тэгвэл салбар яамны удирдлагууд байхгүй энэ хооронд улсын их хурлаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ нь иргэд олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад авлаа. Улс эх орны чухал салбар болсон эрүүл мэндийн асуудлыг салбар яам нь удирдлагагүй байгаа энэ үед хэлэлцэж байгаа нь маш буруу зүйл гэдгийг чуулганы танхимд сөрөг хүчнийхэн хэлж, ихээхэн эсэргүүцсэн. Гэвч эрх баригчид уг хуулийн төслийг хэлэлцдэгээрээ хэлэлцлээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон бусад холбогдох хуулиудыг хэлэлцэж эхлэх мөчид УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Эрүүл мэндийн сайд байхгүй нь хамаагүй, түүнийг гадаад явсан гэж бодоод хуулийн төслийг хэлэлцэе” гэж санал гаргасанд Ч.Хүрэлбаатар гишүүн ихэд бухимдав. Тэрбээр “Баянсэлэнгээ тийм юм байдгүйм. Битгий тэгж өөрсдийгөө хуур. Энэ чинь нь Монгол Улсын төр за” гэлээ.

 Ямартай ч дээрх хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг. Өнөөгийн үйлчилж байгаа эрх зүйн хүрээнд төрийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бие даасан байдал хязгаарлагдмал, хэт төвлөрсөн загвар хэвээр хадгалагдсаар байна. Ялангуяа удирдлагын түвшинд санхүүгийн болон хүний нөөцийн менежмент хийх боломж муу байгаа нь байгууллагыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ удирдах ажилтнуудыг хариуцлагаас зайлсхийх байдлыг үүсгэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 2011 онд батлагдсан шинэчилсэн найруулгаар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд удирдах зөвлөлтэй байхаар заасан хэдий ч өнөөдрийн байдлаар хэрэгжихгүй байна. Иймд дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтын асуудлыг энэхүү хуулийн төсөлд тодорхой зааж оруулсан байна.  Энэ мэтчилэн дээрх хуулинд ард иргэдийн бухимдлыг багагүй төрүүлдэг эмнэлгийн тумламж үйлчилгээг сайжруулах чухал заалтууд оржээ. Гэвч шинээр гарсан хуулийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх салбар яамны удирдлагууд байхгүй байгаа  үед хэлэлцэн, шийдвэр гаргаж байгаа нь Монголын төр ямар чадамжгүй болсныг харуулахаас гадна  хэнэггүй, хариуцлагагүй байдал нь хэтэрснийг харуулах шг боллоо.

2012 оны сонгуулийн үр дүнд улс орны чухал салбарыг удирдах эрхийг МАХН-нд хувиарлаж өгснөөс хойш энэ салбар элгээрээ мөлхсөн гэдгийголон хүн хэлэх болсон. Тус намаас томилогдсон  Н.Удвал,  Г.Шийлэгдамба нар хэл ам таталж эцэстээ эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдоод байна. Харин одоо тус намаас хэн ЭМС-ын яамыг удирдах эсэх нь одоо хэр нь тодорхойгүй байгаа. Мэдээж хэрэг  одоо тус намд яам удирдаад явах  чадвартай боловсон хүчин байхгүй болсон. Дараагийн сайдаар томилогдох хүмүүсийн нэр / О.Баасанхүү, Н.Удвал, Жамбалжав, Ц.Шаравдорж/ эдгээр өдрүүдэд дуулдаж байгаа ч тэдний хэн нь ч ЭМС-ын яамыг удирдах хэмжээний биш гэдгийг  өөрсдөө болоод намын удирдлагаас авахуулаад ард түмэн ч мэдэж байгаа тул дараагийн сайдыг томилохгүй удаж байгаа нь энэ салбар эзгүйрхэд хүрч байна.

Иймд олон нийтийн зүгээс улс орны чухал энэ салбараа улс төржүүлэхгүйгээр аль боловсон хүчний чадамжтай намаасаа дараагийн сайдаа томилж эрүүл мэндийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангахыг шаардаж эхлээд байна. Эрх баригчид энэ асуудалд анхаарал хандуулж даруй ЭМС-ын сайдыг томилох нь зүйтэй болов уу.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rina 2015-12-03 07:55:22
    Sansartuya gedeg shalig xuuxen shal xudlaa yum bichsen bna. Bichij baigaa asuudlaa ch oilgoxgui, xeden xaltar mungunii tuluu xarandaa uzgee xudalddag damchin
    122.201.22.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-28 03:28:46
    Сайд нэртэй нам хөөсөн хэдэн хүмүүс хэрэггүй байдгийн жишээ болж байна доо.ЭМсалбарынхан бид нар ч азгүй улсууд мэргэжлийнсайн сайдтай байх хувь тавилангүй
    202.55.180.103
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-24 00:51:42
    12 онд бид АН-г сонгоод төр засгаа хамаг юмтай дампуурууллаа даа, энэ маягаараа энэ улсад болж байгаа зүйл алга боллоо, АН-аас салах минь
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-23 09:04:46
    батзандан, магнай гм шар хадны данстай нөхдүүд эмнэлэгт ойр юм сайд болгож болно шүүдээ, батбаяр, энхбаяр хоёр ч байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-23 08:41:43
    Ervvl mendiin said aa hurdan tomiloochee hamaas bus chadwarlag bolowson Hachin tawiachee ard tvmen shaardaj bna
    150.129.143.152
    Мэдэгдсэн Хариулах
  • bnmm 2015-11-23 07:33:34
    Chuk
    168.235.200.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-23 06:00:59
    Дээрх хуулийг хэлэлцэж байхад ЭМСЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгчид болох Оюунханд, Баяр нар үнэхээр чадал, чадваргүйгээ улс орон даяар харуулсан даа
    203.194.118.31
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-23 05:33:48
    UIH-iin huraldaanii deg bur bhgui. Saidgui huuli heleltseed, asuultand altantuya metiin gadniihnii gar hul hariulaal. Turiig samarch guitslee
    103.26.194.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-23 05:31:44
    Bas aziin hugjliin banknii ediin zasgiin aluurchdiin gar hul bolson, tugjil tuvdendorjiin avgai altantuya bas horchin tsarailaad iu hj bv?
    103.26.194.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-23 05:23:00
    Ene bur arai heterch bnaa. Ter chuulgan dr gazriin dargiig tur orlon toglogch geed neg tseltsegnesen avgai, neg tetgevriin uvgun hoyor tenegee gaihuulj ugsun
    103.26.194.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-23 04:24:57
    Манай улстөр жинхэнэ утгаараа дампуурсны илрэл нь...
    103.26.195.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayartsogt 2015-11-23 04:12:23
    Bi "DAMBIIN HISHIGEE",g tavinaaa
    203.194.118.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-23 04:06:04
    Баянсэлэнгэ барилгын сайд хийж байхад Баасан авгай ЭМСС-д харин ч илүү тохирно, эсвэл шар хадны данстай Батзандан гм эмнэлэгт ойр хүн байж байна шүүдээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Haaza 2015-11-23 03:52:21
    DAMBIIN HISHIGEE SAID BOLOH BHAA
    203.194.118.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Zo him 2015-11-23 03:47:37
    Za boli do Bayanselenge said bolj bhad hen ch bsan yadgiin Baasan avgaig tavisan ch bno
    203.194.118.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Сономпил 2015-11-23 03:38:40
    Эвсэл дотор сайд хийх хун олон бий дээ. Сономпил гишуунийг сайдаар томилоход болохгуй зуйл алга
    61.216.56.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-23 03:31:15
    Arsni TSogtsetseg l said bolj chadna daa
    150.129.143.169
    Мэдэгдсэн Хариулах
  • dovdon 2015-11-23 03:13:13
    AN-MAN-MAXN- ene<< 3-n>> nam nertei bulegleluud, zaluuciig toriin chuhal alband tomiluulaad namdaa mongo hiih bohir uildeld buu tulh !...
    203.194.118.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол иргэн 2015-11-23 02:24:27
    Энэ салбар дотор чанагдсан удирдах чадвартай нам бус хүн олон байгаа. Тиймээс салбарын хамт олны дундаас нам бус хүнийг нь сайдаар томилох нь ард түмэн хэрэгтэй...
    124.158.90.25
    Мэдэгдсэн Хариулах
  • [[[ 2015-11-23 01:50:56
    одоо байтлаа төрийн яамдуудийг намын өмч болгодог нь дэндүү тэнэг, үндэсний аюулгүйн бодлого гэж байна уу
    182.160.35.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-23 01:45:18
    Урвагчид төрийн толгойд гардаг болсон цаг тул Ж.Сүхбаатарын сайд болго, цаашид ч дан намаас урвагчдаар Засгийг бүрдүүл, ил тод урвагчдаар шүү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах