Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ

09:00 цагт НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргыг өөрчлөн батлах тухай, нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ. Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүми төхөөрөмжөө танилцуулна.

11:00 цагт Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 4 давхарт пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт  НЗДТГ-ын Б зааланд НИТХ дахь МАХН-МҮАН-ЫН Шударга Ёс Эвслийн бүлэг АШЁМЗХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Антрактид судлалын нийгэмлэг, Усны ассоциациас Антрактид тивийн судалгааны ажлын тухай болон Монгол Улс олон улсын Антрактидын гэрээнд нэгдсэн 53 дахь гишүүн улс болсон талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Антрактид судлаач, доктор, профессор Л.Дүгэржав, Антрактид судлалын нийгэмлэгийн тэргүүн Н.Чинбат нар оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.