Хятадын баг тэргүүлжээ
БНХАУ, БНСУ, Тайвань, Хон Конг, Монгол Улсын футзалын шигшээ багийн тамирчид өнгөрсөн долоо хоногт “Буянт-Ухаа” спортын ордонд “Узбекистан-2016” тивийн аваргад өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдсөн. Эндээс БНХАУ гурван хожил, нэг тэнцээгээр хэсгээ тэргүүлсэн бол Тайваны баг гурван хожилтойгоор удаалж, ирэх онд Узбекистаныг зорих эрхээ авлаа. Харин манай улсын футзалын шигшээ баг анх 2011 онд тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцсон бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа амжилттай оролцлоо.
 
Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатар Унаганууд”-ын С.Эрдэнэ-Очир ажилласан бөгөөд тэрбээр “Ази тивийн футзалын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Узбекистан улсад болно. Манай багийн хувьд 2011 оноос хойш хоёр дахь удаагаа тивийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдсөн болохоор туршлага бага байлаа. Азийн хүчирхэг багуудтай энэ удаа олон тоглолтыг хийж, футзалын спорт манай улсад ямар түвшинд байгааг харууллаа” гэв.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.