ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртлээ
Хятадын   Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Энэхүү тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин оролцож байгаа билээ.
 
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг- ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо. Өөрөөр хэлбэл, манай жүдочдоос Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Олон улсын хэмжээний мастер
Д.Төмөрхүлэг нарын долоон жүдоч татамид гарснаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр III байрт жагсаж байна.
 
Эмэгтэйчүүдийн 57 кг- ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдаж, Туркменистан, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Тэрбээр хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозер, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряам нарыг цэвэр яллаа. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогслоо. Тэмцээний эхний өдрийн байдлаар Япон улс хоёр алт, хоёр хүрэл, Азарбайжан хоёр алт, Монгол нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байна.
 
Тэгвэл  тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нарын таван бөх зодоглосон юм. Энэхүү тэмцээнээр Зүүн Азид болдог цуврал тэмцээн эхэлж байгаа юм. Тодруулбал, Чиндаогийн гранпригийн дараа Чэжүгийн тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Харин Монголын жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн нь ирэх сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм.
 
Дээрх гурван тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах бөгөөд энэ нь ирэх оны нэгдүгээр сард буурал тивд болох цуврал тэмцээний дараа өөрчлөгдөнө.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-23 01:24:15
    Сумьяа сайн, шигшээ барилдааныг нь харсан, хожигдож яваад илүүрхэж хожсон, олимпийн аварга болоорой гэж ерөөе