Эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлагыг сайжруулна
Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хариуцаж байгаа билээ. Тэрбээр энэ салбарыг хариуцсан өдрөөсөө сахилга хариуцлага, дэг журмыг чанд сахин ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгон сануулж байсан. Үүнийгээ ч эрхэм сайд ажил хэрэг болгох үүднээс Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай" 449 дугаар тоот тушаалыг албажуулан гаргасан. Энэхүү тушаалаараа салбарын анхан шатны нэгжээсээ удирдлагын түвшинд хүртэл хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үзүүлэх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа хандлагыг эрчимтэй сайжруулах, үйлчлүүлэгчдийг хүлээлгэж чирэгдүүлэх зөрчлийг гаргахгүй байх, зөрчил гаргасан тохиолдолд тухай бүрт нь хариуцлага тооцох улмаар “Авлиагүй- хүнд сурталгүй-шуурхай үйлчилгээтэй хамт олон” болгох зэрэг асуудлыг дэвшүүлжээ.
 
Түүнчлэн эрүүл, мэнд спортын салбарын бүх нэгж хэлтсүүд Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн дагуу холбогдох үйл ажиллагааынхаа мэдээллийг нийтэд ил тод болгон байршуулж, хэрэгжилтэнд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг ч үүрэг болгосон байна. Эмчийн  ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулснаар салбарын хэмжээнд эмч үйлчлүүлэгчдийн хороондын харилцаа шинэ шатанд гарч, гарсан хууль журмын хэрэгжилт ч хугацаа алдахгүй биелэгдэж үр дүн гарна хэмээн үзэж байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-03-02 06:16:32
    Бүх эмнэлгүүдийг хувьчлах шаардлагатай.
  • Pj 2015-11-23 12:10:03
    Tegeed l baahan tsaas uildverluulj hunee ch uzeh zavgui bolgono biz...
  • ОХ 2015-11-23 10:33:41
    САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛНА ГЭЖ ЮУ ДЭМИЙРЭЭД БАЙНАА. ОРОН ТООГОО НЭМЭХ, АЧААЛАЛЫГ БУУРУУЛАХ, ЭМНЭЛЭГ ЭМЧ СУВИЛАГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ, ЦАЛИНГ НЭМ...
  • 1234 2015-11-23 06:24:48
    Darga nar ny hariutslagaa uurvel yasan yum be. Emnelgiin ajilchid tsalin bagatai, udur shunugui l uheltei temtseldeed, ar gertee ch zav gargahgui baigaa sh dee ...
  • ENESALBAR 2015-11-23 01:25:31
    HUNDEE UNEHEER HURCH UILCHLEHGUI UMAAA
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах