Битүү морь гэгдэж буй Бельгийн шигшээ баг эхний хожлоо авлаа
ДАШТ-ний хэсгийн эхний тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өнгөрсөн шөнө гурван тоглолт болсон бөгөөд Бразил Мексикийн шигшээ багууд хэсгийн хоёр дахь тоглолтооо хийсэн. Тэгвэл "Н" хэсгийн эхний тоглолт шөнийн 00:00 цагаас эхэлсэн бөгөөд Алжир Бельгийн шигшээ багууд таарч тоглосон бөгөөд Бельгийн баг 2:1-ийн харьцаатай ялалт байгууллаа. Энэ удаагийн ДАШТ-нд өндөр амжилт гаргана хэмээн хөлбөмбөг сонирхогчид хүлээж суугаа. Эрч хүчтэй залуу бүрэлдэхүүнтэй Бельгичүүд өнгөрсөн шөнө тун гайхалтай тоглолтыг үзүүлж байсан юм. Тоглолтын эхэнд Алжирын шигшээ баг тун сайн хамгаалж байсан бөгөөд Бельгийн багийнхныг 16-ийн шугамандаа оруулахгүй байсан юм. Ингээд тэд тоглолтын 25 дахь минутанд С.Фигули торгуулийн цохилт авч багтаа тэргүүллийг авчирсан.  Түүнийг Бельгийн шигшээ багийн хамгаалагч Ян Вортенг гарнаас татаж унагасан юм. Эхний гоол орсны дараа Алжирчууд хамгаалалтандаа анхаарч энэ үеийг дуусгалаа. Ингээд тоглолтын хоёрдугаар үед Бельгийн шигшээ багийхан ойр ойрхон сэлгээ хийсэн нь үр дүнгээ өгч 65 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн М.Фелланы 69 дэх минутанд гоолдон тооны харьцааг тэнцүүллээ. Тооны харьцааг тэнцүүлж чадсан Бельгичүүд ээлж дараалан довтолсоор 80 дахь минутанд Мартенс 2:1 болгож багтаа тэргүүллийг авчирч чадсан. Сэлгээнээс гарч ирээд тун сайн тоглолт үзүүлсэн М.Фелланы дараагийн тоглолтонд гараанд гарч тоглох нь ойлгомжтой.  Ийнхүү Бельгичүүд эхний даалгавараа амжилттай биелүүллээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.