Гадны 42 улсын визгүй зорчих эрх дуусна
Монгол улсад 42 орны иргэд 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчиж байгаа. Энэ нь өнгөрсөн жил эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрийн дагуу батлагдсан бөгөөд  арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм.
 
Учир нь 2016 онд Монгол Улсад АСЕМ-ын /ASEM- Asia- Europe Meeting/ дээд хэмжээний уулзалт болно. Дэлхийн 53 орны өндөр түвний төлөөлөгч оролцох учраас энэхүү хурлын аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажил гэж ойлгож болохоор байгаа юм. Жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литви, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвег, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед,  Швейцарь, Эстони зэрэг 42 улс багтсан байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine