Д.Дорлигжав: Мөнгө угаахтай хол­боотой УИХ, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хэргүүд явахгүй байгаа нь үнэн
УЕПГ-ын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тэрбээр УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн цэцийн гишүүн мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон. Гэвч бүрэн эрх нь хаалт болоод байна.

Мөн Газрын тосны дарга асан Д.Амарсайханы хэрэгт МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа холбоотой гэдгийг онцоллоо.


-Нэр бүхий УИХ-ын ги­шүүд болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүд мөнгө угаах хэрэгт хол­богдсон гэлээ. Энэ талаар тодорхой тайлбарлавал?

-Мөнгө угаахтай хол­боотой УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хэргүүд явахгүй байгаа нь үнэн. УИХ-ын гишүүдийн тухайд асуудал тавьдаг. Гэвч Халдашгүй байдлын хуулийг өмнөөс ярьдаг. Энэ хүний буруу нь тогтоогүй учир энэ хү­нийг түдгэлзүүлэхгүй гээд зогсоочихдог.

Тиймээс хуу­лиар хамгаа­лагдсан эрх бүхий албан тушаалтнуудын хувьд бүх хэргүүд зогсонги байдалд орсон. Энэ бол нуугаад байх зүйл биш. Удаа дараа энэ асуудлыг Ерөнхий прокурорын хувьд хэлсэн.

Өндөр албан тушаалтай байна гэдэг жирийн ард иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгагддаг байх ёстой.

-Д.Амарсайхан аг­саны хэрэгт МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа яагаад холбогдсон юм бэ?

-Улсын яллагч уншсан учир прокурор энэ хэргийн талаар бүгдийг мэдэж байгаа. Надад бол энэ хэрэг ийм учраас ингэж шийдэгдсэн гэх мэдээллийг өгсөн. Ми­ний авсан мэдээллээр та­лий­гаачийг зөвхөн хол­бог­долтой, нотлож тогтоосон хэсгээрээ хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Бусад шалгагдаж байсан, олон зүйл тэр чигээрээ талийгаачтайгаа үлдсэн. Энэ бол хил дамнасан, гадаад, дотоодын янз янзын хүмүүстэй холбогдсон асуудал байсан. Үүнийг удаан шалгалаа гэх гомдол ч гарсан.

Мэдээж гадаадын улс тэр бүр бидэнд байгаа зүйлээ гаргаад өгчихгүй. Нэн ялангуяа хөрөнгө мөнгө төвлөрч байгаа газрынхан тийм зүйлдээ хатуу байдаг. Зарим хүмүүс Н.Энхбаяр даргын дүү Н.Энхтуяа гэдэг хүн хоёроос гурван жил олдохгүй байна гэх мэт асуудлыг их ярьдаг.

Хуулийн байгууллага бол эзэн холбогдогчийг хөө­гөөд гүйцэхгүй байна. Энэ хэрэг дээр асуудал байсан уу гэвэл байсан. Үүнийг та­лийгаач нас бар­­сан гээд орхичихдоггүй. Тус­гаар­лаж авч үлдээд бусад хол­бог­догчийг нь хэзээ шал­гаж болох, хэзээ олдсон үед нь сэргээн шалгаж болно.

-Талийгаачийн үхэлд танай байгууллагыг өм­гөөлөгч нь буруутгаж бай­гаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Прокурор бол буруугүй л гэж үзэж байгаа. Учир нь тэр хүнийг шалгах зүйл байсан уу гэвэл байсан. Бусад хэргийг адилхан л шалгаж байгаа.

Талийгаач хоригдож байгаад 12 сард хүсэлт гаргаж эмчилгээ хийлгэж гадуур шалгагдаж байсан. Нэг хэсэг гадагшаа яваад нэлээд удсан. Улмаар ирснийх нь дараа дахиж хэргийг нь сэргээгээд шалгаж эхэлсэн. Ингээд хэрэг сэргээгээд шүүх рүү шилжүүлэхдээ энэ хүнийг таслан сэргийлэх арга хэмжээг нь энэ чигээр нь шилжүүлье.

Эмчилгээний хувьд хо­рихын эмнэлэг, дээд шатны эмнэлэгт шийдвэр гаргаж эмчлүүлж болно гэдгийг тухайн үед өмгөөлөгч нарт тавьсан байдаг. Гэвч талийгаач өөрөө тухайн үед “Би гармаар л байна. Эмнэлэгт хэвтэхгүй” гэж өөрөө хэлсэн.

Гэхдээ хорихын эмч нар үзээд шинжилгээ хийгээд явж л байсан. Бид ажлаа хийж явсан хуулийн бай­гууллагын ажилтнуудыг буруутгах эрх зүйн үндэслэл алга.

-Таны бодлоор Эрүү­гийн хуулийг заавал өөрч­лөх ёстой юу. Хэрвээ өөрч­лөгдлөө гэхэд танай бай­гууллагын эрх мэдэл багасахгүй юу. Нийгэмд тийм ойлголт яваад бай­гаа?

-Ер нь шинэчлэл гэдэг хэдэн байгууллагын эрх мэдлийг хуваарилах асуудал биш. Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой. Энэ бол ялын бодлогоо эргэж харна гэсэн үг.

Хоёрдугаарт, эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөх ёстой. Энэ нь хууль барьж ажилладаг бай­гууллагуудын үйл ажил­­лагааг нарийвчилж, жур­малж хариуцлагатай болгож өгнө гэсэн үг.

Цаашлаад бүтэц, тог­толцоо хэн нь хаанаа за­хирагдах юм гэдгийг заана. Улмаар материаллаг бааз, боловсон хүчин, гадаад харилцааг нь бэхжүүлэх гэх мэтээр энэ нь иж бүрэн байж гэмээнэ үр дүнгээ өгөх аж.

Бидний хувьд эрх мэдэл хуваах бүтэц, тогтолцоо талаас нь хуваарилчихсан.
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doolio 2014-12-08 16:26:56
    tand itgeed handsan hils yl tulgagdaad yaj ch chadaagui hohirson olon hvnd ta tuslaagvi zarimd ni tohuurhsan hariu ogson ta bol ih l nvgeltrn
  • золо 2014-06-23 13:08:54
    Ногоо Цасчихэрийг мосон чихэр болгоно гэсэн чинь яалаа даа. Дийлэхгуй бгаа юм уу. Жинхэнэ нь ног нь мэдэхгуй бна даа. Мос болгоход чинь туслах уу