"Мөрөөдөхөд мөнгө төлөх биш"
Азийн топ модель Т.Батцэцэг Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсоноос хойш элэг нэгтнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж, цаг үргэлж олны анхаарлын төвд байх болсон билээ.
 
Түүний хувьд амрагийн явдал, элдэв хов живэнд тэр бүр өртөөд байдаггүй. Нэр алдар хөөж, гоо үзэсгэлэндээ эрдээгүй, өөлөхийн аргагүй эгэл даруухан, эвдрээгүй зантай нэгэн учраас арга ч үгүй биз ээ. Тэр ч бүү хэл, тэрбээр бусдын адил од хэмээх нэрний араас хөөцөлдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдаад байдаггүй. Хааяахан ажил хэрэгч ярилцлага өгсөн харагддаг. Тэгвэл мисс бүсгүй “Дарханы 100 эрхэм” арга хэмжээний үеэр дэггүй гэмээр нэгэн мөрөөдлийнхөө талаар ам нээжээ.
 
Өөрөөр хэлбэл, тэрбээр нууцлаг бермудын гурвалжин дээр очиж үзэхийг хүсдэг гэнэ. Мэдээж энэ бол хэзээ ч биелэхгүй хүсэл гэдгийг мэддэг ч түүнд энэхүү бодол байсхийгээд л төрдөг гэнэ шүү. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.