Компьютер ба эрvvл мэнд
Таны нvд чинь ядарч. Таны гар чилж. Таны хvзvv, мєр ба нуруу чинь хєшдєг vv? -Компьютер, ноутбvvк юм уу гар утсыг удаан хугацаагаар ашигласны улмаас таны бие байнгын євчтэй болох аюул нvvрлэдэг. Энэ нь IT-н тоног тєхєєрємжийг хэрэглэгч, зарим хvмvvс эрvvл мэндээ урьдчилан хамгаалаагvйн улмаас vvдэн гарч ирдэг. Компьютерийн ард суудаг хvмvvс євчлєх нь нэмэгдсээр байна. Гол тєлєв тэдний гар, бугуй, тохой, мєр , хvзvv, сээр нуруу, нvд зэрэг нь євддєг. Эдгээр євчнvvд ширээний ард буруу байрлалаар сууж ажилласнаас болдог. Бид дараагийн дугаартаа эрvvл ажиллах арга зам, зєв зуршлыг єєртєє хэрхэн бий болгох тухай єгvvлэх болно.

Бєгтийж сууж болохгvй.

Цэх шулуун суу. Сандал дээр унжийж суувал сээр нуруу тахийж улмаар бєгтєр нуруутай болох аюул нvvрлэдэг. Сандал ирмэгдэн урагшаа бєгтийж сууснаас нvд дэлгэцэнд хэт ойртох ба нvдний хараа муудаж, чилж євдєх аюултай. Мєн мєр хєшиж євдєнє. Натурал байрлалаас урагшаа хазайж сууж байгаа тул сээр нуруу буруу байрлана. Євєр дээрээ зєєврийн компьютерээ тавиад диван дээр сууж ажиллахад дэлгэц толгойн тvвшингээс доогуур байрлах тул хvзvv євддєг. Мєр доошоо бєгтийх ба бугуй дотогшоо тахийдаг. Vvний уршгаар мєр болон тохойн євчтэй болно. Хєлєє ачиж суухад нэг хєлийн цусны эргэлт боогдоно.

Хойшоо налж сууж болохгvй.

Дэлгэц толгойн тvвшингээс доор байрлах болон таны толгойноос дэлгэц єндєр байрласан бол хvзvv буруу байрласнаас євддєг. Мєн дэлгэц таны яг урд чигт байрлаагvй тохиолдолд толгой хатуу тийш эргэж хvзvv хєшнє. Ийм байрлалаас болж хvзvvний євчтэй болдог. Нуруугаараа хойшоо сандлын тvшлэг налж суух нь бvх биеийг сулруулдаг ба нойр хvргэх аюултай.

Ингэж ярих нь маш муу

Утсаар ярьж байх vедээ толгой мєр хоёрын хооронд утсаа шаантаглан барьж болохгvй. Яагаад гэвэл нэг мєр дээш єргєгдєх ба хvзvvний нэг тал шахагдаж бусад хэсэг нь татагддаг. Мєн толгой нэг тийшээ vргэлж гилжийх ба сээр нуруу тахийдэг. Vvний vр дvнд нь юу болох вэ? Таны хvзvv, сээр нуруу, мєр євчтэй болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.