Сурагчид малчдад тусламжийн гараа сунгалаа
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б , 7а ангийн сурагчид “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг өрнүүлжээ.
 
Тэд өвлийн улиралд мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах зорилгоор гарын доорх материал, хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урласан байна.
 
Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдэж нийлүүлээд Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэж өгчээ.

Тус сургуулийн захиргаа болон Онцгой байдлын ерөнхий газраас сурагчдын энэхүү “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд бусад сургуулийн багш, сурагчдыг нэгдэхийг уриаллаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-23 03:27:30
    Yu ch ygyh heregui Ted nar chin buduun feodal bolsn shde
  • Zch 2015-11-22 05:05:42
    nugoo malchid ny ene jil malaa ih hemjeegeer horogduulj baina. Mal niigmiin umch uu huviin umch uu?
  • Иргэн 2015-11-21 07:20:42
    Тусламж юу байхуудээ,,Ядарсан эцэг эхээс нь хүчээр мөнгө татаж аваад л авч өгөө биз,Жил болгон тусламж авчаад хариуд нь мах сүү цагаан идээнийхээ үнийг нэмээд л...
  • Тттт 2015-11-21 07:02:50
    Сайн бн Гэтэл малчид хариу нь байдаг билуу