Авлигачдыг өршөөх нь эдийн засгийг эрчимжүүлэх арга уу
УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Засгийн газ­раас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байд­лыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.

Үндсэндээ эдийн засгаа гадныхны хүчээр өөд нь татаж чадахгүй гэдэг нь то­дорхой болсон учраас тат­­варын нэг удаагийн чө­­лөө­­лөлт, уучлал үзүүлж, до­тоо­дын аж ахуйн нэгжүүдээр “амь тариа” хийл­­гэ­нэ гэж тооцоолсон бо­лолтой.

Гэвч энэхүү хуулийн тө­сөл нь үнэн хэрэгтээ “цагаан захтан”-ууд буюу авли­гач­дыг дэмжиж, тэтгэх бас ч үгүй тэдний хэрэгт дурлаж, хэн бэ гэдгийг нь сонирхвол хуулийн хариуцлага хү­лээхээр хачирхалтай заалт­тай төдийгүй аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах бод­лого болох нь.

Хөөрхий монголчууд жижигхэн зүйлд баярладаг юм чинь гэх шиг “улсын наадмаар тав хоног амраана” гэж олон нийтийг хош­ги­руулаад, дундуур нь дээрх хуулиа баталж, авлигачдаа төрийн нэрийн өмнөөс өршөөж, цаашлаад нэрийг нь цэвэрлэх арга хэмжээ авахаар зэхэж байгаа бололтой.

Тиймээс ч сөрөг хүч­нийхэн энэ хуулийн төслийн эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлж эхлээд бай­на. Гэхдээ заавал сөрөг хүч­ний амыг харах бус бор зүрхээрээ бизнесээ эрхэлж, татвараа төлж ирсэн аж ахуйн нэгжүүдийн эздийн хувьд ч “хууль зөрчиж, хөрөнгөө нуун, татвараас бултаж байх минь ч яав даа” хэмээн толгой руугаа шааж суухад хүргэх нь.

Уг нь татвараас булт­сан, түүнийгээ аргалах гэж бусдын халаасыг түн­тийлгэдэг, татварын хэд хэдэн тайлантай аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлж, далд эдийн засгийг ил болгож, улсын эдийн зас­гийг эрчимжүүлэх гэсэн санаатай юм билээ.

Харамсалтай нь дээрх хуулиар бол бусдын нэр дээр бүртгүүлсэн болон нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд үнэн мөнөөр нь мэдүүлсэн тохиолдолд хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй, өршөөх юм. Энэ нь цаад утгаараа эдийн засагт дэмж­лэг үзүүлэх бус авлигач, цагаан захтнууд, офф­шор бү­сэд хөрөнгөтэй хүмүүсээ лобби­дох арга. Тиймдээ ч татвар, нийгмийн даатгал, гааль зэргээс нуусан татвар, орлого болон Авлигын эсрэг хуульд заасан хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөж, нуусан, үндэслэлгүйгээр хө­­рөнгөжсөн хүмүүсийн тол­гойг нь илж, олон нийтэд хэзээ ч зарлахгүй гэдгээ амлах шахаад байна.

Учир нь хууль батлаг­даж, заасан хугацаанд бу­руугаа хүлээн, өршөөгдсөн тохиолдолд тухайн нөхрийг дахин шалгахгүй, хэрэг үүсгэхгүй, тэр ч бүү хэл тэдний өгсөн мэдүүлгийг нууцаар хүлээн аваад дараа нь бүх хөрөнгө орлогын мэдүүлэг, баримтуудыг уст­гана, нотлох баримт бол­гохыг хориглоно гэсэн байгаа юм.

Түүнчлэн тэрхүү мэ­дээллийг олон нийтэд ил бол­госон тохиолдолд хувь хү­нийг 5, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох гэнэ. Ингэснээр төр авлигач хийгээд хууль зөрчигчиддөө өршөөл үзүүлэхийн зэрэг­цээ, бүх асуудлыг нь нуу­цалж, нэг ёсондоо гайгүй сайн эрх дарх олгох юм гэнэ.

Энэ нь нэг талаар эдийн засгаа дэмжиж, дотоодын нөөцөөсөө боломжийн хө­рөнгө босгох гэж байгаа мэт харагдаж байгаа юм. Гэвч 2008 онд баталсан Татварын өршөөлийн тухай хуулиар тийм ч олон аж ахуйн нэгж боломжийг ашиглаж, эдийн засаг сэргэж гавиагүй гэдгийг эдийн засагчид өдгөө ч хэлдэг.

Гэтэл дахин ийм арга хэрэглэж, түүнийгээ бүр нарийвчилсан нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, татвараа төлсөөр ирсэн бусад аж ахуйн нэгжүүдэд ганц удаагийн урам­шуулал ч олгодоггүй манай улсын хувьд хэтэрхий нэг талыг барьсан, хэсэг бүлэг хүмүүсийг тэтгэсэн яв­дал болох нь хэмээн олон ний­тийн дургүйцлийг хүргэж эхэллээ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.