Энэ жил агаарын бохирдолд таван тэрбумыг зарцуулна

УИХ-ын  чуулганы баасан гарагийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуултдаа, 2016 оны төсөв нэлээд хэмнэлттэй батлагдсан. Энэ хэмнэлтийг хаанаас хийх вэ гэдэгт бүгд анхаарал хандуулж байна. Мэдээж хүмүүсийн цалин болоод үйл ажиллагааны зардал биш. Харин хэт их тансаглаж байгаа, хэт нүсэр офиссын барилгаас хэмнэлтийг хийх нь зөв зүйтэй гэж үзэж байгаа. Эдийн засаг сайн байхад 2012 оноос өмнө их хэмжээний барилга байгууламж, офиссын барилгуудыг барьсан. Хөдөө орон нутагт ч мөн ялгаагүй офиссын барилга барьсан. Эргээд үүнийхээ урсгал зардлыг дийлэхгүй хэмжээнд очиж байна. Иймд 2016 онд энэ хэмнэлтээс эхлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Оюун агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариултдаа, энэ асуудлаар С.Одонтуяа гишүүн Засгийн газарт асуулга ирүүлсэн. Энэ жилийн төсөв батлахтай холбогдуулаад тодорхой хэмжээний байгууллагууд, тодорхой хэмжээний офиссын барилгуудыг зохицуулах боломж гарч ирж байгаа. Арав гаруй байгууллагын санал орж ирээд тав, зургаа нь шийдэгдсэн.

Агаарын бохирдлыг бууруулах сангийн үйл ажиллагаа зөвхөн ганцаараа төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд орж шийдэгдээгүй. Бусад яаман дээр байсан маш олон Үндэсний хороо, ажлын хэсэг, ажлын албад яамдынхаа дотоод бололцоонд түшиглэж явья гэдэг үндсэн дээр адилхан зохицуулагдсан. Энэ оны төсөвт хуулийн үйлчлэлийн дагуу орж ирж байгаа энэ асуудлуудад 5 орчим тэрбум төгрөг тусгагдсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал хуралдах ёстой хугацаандаа хуралдаж асуудлуудаа ярьж байна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв зайлшгүй хийх алхам бол нэгдүгээрт, хийн хэрэглээнд шилжих, хоёрдугаарт, орон сууцжуулах асуудал. Энэ хоёр асуудал нэг өдөр, нэг жилийн дотор хэрэгжиж амжихгүй тул завсрын бодлого хэрэгжүүлэх ёстой. Урд жилүүдэд гэрийн дулаалга, зуух тараах, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй цэгүүдэд агаарын бохирдлыг шинжлэх ухааны үндэстэй бүртгэдэг, мэдээллээ авдаг станцуудаа байршуулах зэрэг энэ бүх ажлуудыг хийж ирсэн. Энэ жил хийн үйлдвэрийн асуудал үргэлжилнэ. Хоёр том үйлдвэрийн төсөл явж байгаа. Мөн туршилтын журмаар хийгдэж байгаа жижиг оврын үйлдвэрүүд бий. Нүүрснээс хий боловсруулах асуудал технологийн хувьд тодорхой хэмжээний шийдэл шаардаж байгаа. Байгалийн хийн асуудлын хувьд Таван толгойн нүүрсний бассейн дээр олдсон. Гэхдээ Улаанбаатар хот руу хүргэх эдийн засгийн тооцоо, үндэслэлийг нь боловсруулах чиглэл дээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэлээ.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2016-02-23 07:48:07
    цахилгаан халаагчтай бүх айл хэрэглэсэн тохиолдолд лд энэ асуудал алга болно хөөрхий тэр цаг хэзээ болдоо төсөвт мөнгө нь халаасандаа ороод байгаа нэртэй намуу...
  • Zochin 2015-11-21 06:34:10
    Jiliin jild hichneench ter bumaar n ingej shamshigduulj idej uuj bn daa Tsadah bolooguin bhdaa ene eroolgui tsuvdainuud. ger horoololoo oron suutsjuulaachee mal...