Барилгын бетон цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулж байна

Хүйтний улирал эхэлж гадна агаарын хэм 0 хэмээс бага болсон учир барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын Дэд бүтцийн хяналтын газар 2014 онд улсын хэмжээнд 6463 аж ахуйн нэгж, иргэний барьж байгаа 3478 барилгын ажилд хяналт шалгалт хийсэн. Хяналтын хуудас, эрсдлийн шалгуураар үнэлэхэд 403 барилга их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алджээ. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2015-11-23 07:22:19
    Барилгын компаниуд оорсдийнхоо баримтлах естой горим журмаа зорчин байж барилга бариж байгаа бол анхааруулах биш илуу хатуу шийтгэл оногдох естой .
  • t 2015-11-22 01:50:09
    Anxaarulad bh yu baisin xyanaltaa xiged gaduur teneed yavaach shireenii ardaas bvv xuts
  • зараа 2015-11-21 03:08:29
    20ны шөнө өргөө кино театрын баруун талд баригдаж буй барилга л лав цутгалтаа хийж л байсан даа. худлаа гэвэл өнөө шөнө очоод харна биз ээ