Согтууруулах ундаанд хяналт тавих талаар санал авлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тулгамдаж буй асуудлаар санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын алба,  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн холбогдох албаныхан оролцов.  

Шинэчилсэн журмын төсөл нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг  3-4 болгон цөөрүүлж, тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд хандаж  зөвшөөрлөө авах боломжтой болгосон.

Хүсэлт гаргагч шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийж, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна. Тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох юм.

Мөн нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах гэх мэт холбогдох хуулийн бусад заалтуудыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан.    

Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж тогтмол хяналт тавьж ажиллах юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.