Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
СБД-т байрлах Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. 2014-2015 оны Нийслэлийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийг энэхүү өргөтгөлд зарцуулжээ.

Тус өргөтгөл ашиглалтад орсноор бага ангийн 22 бүлгийн 880 хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм. Нээлтийн үеэр тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа ярихдаа, "Манай сургууль нь 1931 онд байгуулагдсан. Одоо хичээллэж буй байрандаа 1978 оноос хичээллэж эхэлсэн. Хичээлийн байрны багтаамж 1200 гаруй хүүхдэд зориулсан боловч одоогоор 2560 гаруй хүүхэд тус байранд хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэх хүндрэлтэй байдалд байсан бол өнөөдөр хичээлийн шинэ байртай золголоо. Ингэснээр багш нарын ачаалал багасч, эцэг эхчүүд хамтарч ажиллах, сурагчдын хичээллэх орчин нөхцөл сайжирч хүүхдүүдийн сурах идэвх нэмэгдэнэ" гэв.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.