Манай гурван бөх финалд шалгараад байна

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж байгаа энэ оны 8 дахь Гран При тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод өнөөдөр эхэлсэн. Энэ тэмцээнд манай улсаас 19 жүдоч зодоглож буй юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг тэргүүлэн барилдаж буй "Хилчин" спорт хороо, "Женко" клубийн бөх ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг Польш, Гүрж, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө Азербайжаны Нижат Шихализадатай учраа таараад байна. Мөн 48 кг-ын дэлхийн чансааг тэргүүлэгч "Хүч" спорт хороо "Женко" клубийн тамирчин дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Куба, БНАСАУ, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, Японы Фүна Тонакитэй финалд шалгараад байна.

Түүнчлэн 57 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий хүрэл медальт "Хилчин" спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумьяа Туркменистан, Япон, Австрийн бөхчүүдийг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Тэрбээр шигшээд Германы Мирям Ропертой учраа таараад байгаа.

Харин 52 кг-ын жинд ОУХМ Адьяасамбуугийн Цолмон хүрэл медалийн төлөө өрсөлдөх бөгөөд БНАСАУ-ын бөхийг хожин шилдэг наймд шалгараад Израйлын Жили Кохенд хожигдсон байна. Улмаар манай бөх торгуулийн тойрогт Германы Марен Крайг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Швейцарийн бөхтэй барилдахаар боллоо. ОУХМ Ц.Цогтбаатар, болон А.Батзул нар тодорхой шалтгаанаас тэмцээндээ оролцож чадалгүй хасагджээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.