Ахмадууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна
Монголын сагсан бөмбөгийн спорт хөгжлийн шатандаа явж байгаа билээ. Уг спортыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд аваргаа шалгаруулахаар өрсөлдөж байна.
 
“Хобби алтан цагираг” клубээс санаачлан зохион байгуулж буй 27 дахь удаагийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд 40 орчим багийн 500 гаруй тамирчин оролцож байгаа юм.
 
Уржигдар нээлтээ хийсэн тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн спортод нэгэн цаг үед нэрээ цуурайтуулж явсан олон улсын хэмжээний мастер Б.Түшинбаяр, Б.Батзаяа, Д.Алтангэрэлгомбо, Г.Отгонбаяр тэргүүтэй үе үеийн алдартнууд өрсөлдөж байна. Долоон насны ангиллаар болж буй тус тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.