Гишүүдийн олонх нь ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Мөн уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан гэдгийг дурдав.

Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах; санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах; санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг тусгажээ. Түүнчлэн санал өгөх, санал тоолох, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон зарим зохицуулалт хийхээр тусгасан байна.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Н.Энхболд, Н.Батцэрэг, Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч Н.Батбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиудын шинэтгэлтэй нийцүүлэн уг хуульд техникийн шинж чанартай зарим зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа, тэгж байж энэ хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг онцлов. Мөн хуулийн төсөл дэх цаг хугацааны талаарх заалтыг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөх боломжтой гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Л.Цог, Д.Ганхуяг нар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ц.Нямдорж нар дэмжихгүй байгаагаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баярт 2015-11-20 09:44:28
    АН төрийн 5,5 тэрбумыг санал асуулга нэрээр салхинд хийсгэв.
  • наран 2015-11-20 07:44:00
    санал асуулга авах хэрэгтэй ш дэ ард иргэд юу бодож бгаг мэдэх хэрэгтэй биш гэж ү
  • Зочин 2015-11-20 07:07:47
    санал асуулга хэрэггүй, батбаярт тэнгэрээс юу гэж хэлсэн тэрүүгээр л үндсэн хуулиа засаад яв тэгвэл Хятадын Монгол болно, Оросын Монгол болсноос Хятадын Монгол ...
  • Зочин 2015-11-20 06:39:14
    сансар уянга хоёрын мэдээ бичих ч дээ захын авгайн хов живээс ялгаагүй, тэр Монгол ТВ-ийн Алтангэрэлээс суралц
  • áàòõ¿¿ 2015-11-20 06:17:24
    Õóóëü ýíãýæ ãàðàõ áîëëîî ãýæ òîäîðõîé ç¿éë äýýð àñóóäàã áîëîõîîñ òîäîðõîé áóñ ¿åä þó àñ...