Цэвэрлэгээ хийж байгаад төмөр унагаажээ
Өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр өдрийн 12:00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд Мастер инженеринг" компанийн барилгаас төмөр унасан талаар бид өмнө нь мэдээлсэн.Уг төмөр нь  тухайн үед хөдөлгөөнд оролцож явсан машин дээр унаж гэмтээсэн юм. Азаар уг машинд сууж явсан хүмүүс гэмтэж, бэртээгүй. Тухайн үед машинд жолоочоос гадна 10 настай хүүхэд сууж явсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд төмөр яагаад унасан талаар тодруулж байгаа аж. Тэгвэл уг төмрийг барилга дээр цэвэрлэгээ хийж байсан ажилтан унагасан юм байна. Тодруулбал “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхраас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж, унагажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.