Лазераар бас юмсыг хөргөж болдог боллоо
Вашингтоны их сургуулийн хэсэг эрдэмтэд хэт улаан лазерийн туяагаар усыг хөргөх арга олсон байна. Усыг лазераар нөлөөлөхөд халдаг байснаас бус хөрдөг үзэгдэл урьд нь гарч байгаагүй учраас нь энэ нь томоохон дэвшил болж байгаа юм. Ямартай ч хэт улаан лазерийн туяа болоод наноталстын тусламжтайгаар усыг нөлөөлөхөд халах бус дулаанаа алдаж байгааг тодорхойлж чадсан байна.

Туршилтын явцад эрдэмтэд усыг Цельсийн 20 градус хүртэл хөргөж чадсан байна. Талст гэрлийн протоныг шингээж, буцааж алдахдаа анх орсонтойгоо харьцуулахад ихээхэн эрчим хүч ялгаруулдаг байна. Ингэхдээ тэр протонууд нь дулааныг сарниулж өөртөө шингээн усыг хөргөдөг байна.


Энэ нээлт эсийн хуваагдал зэрэг олон олон шинжлэх ухааны үйл явцад эсийг үхүүлэлгүй хөргөх, урвалж, туршилтын явцыг удаашруулах зэрэгт ашиглаж болохоор байгаа юм. Мөн үйлдвэрлэлд хэрэглэдэг лазер зүсэлтийн багажуудын биетийг хэт халаалгүйгээр хуваах зүсэх зэрэгт тус болж болох гэнэ. Нэг ёсондоо түлэлгүйгээр юмсыг зүсдэг болж болох нь байна.

Дашрамд дурдахад лазерын зүсэлт хийх багажуудыг шинжлэх ухааны туршилтанд өргөн хэрэглэхээс гадна хаяг рекламны үсэг зүсэхээс авахуулаад төмөр, хөнгөн цагаан зэрэг металл болоод металл бус материал, тэр ч бүү хэл даавуу эсгэх зэрэг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэдэг юм.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Вашингтоны их сургууль (http://www.washington.edu/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч  2015-11-20 07:41:27
    Гэрлийн дротон гэж зүйл огт байдаггүй зүйл л дээ. Гэрлийн фотон гэж залруулаарай.
    103.9.90.229
    Мэдэгдсэн Хариулах