Хэдхэн бvлэглэлийн сонирхлоор Ерєнхийлєгчийг сонгодог болох нь бидний хvсэх зvйл биш
УИХ-ын гишvvн Н.Батбаярын ахалсан ажлын хэсэг Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах хуулийн тєслєє УИХ-д єргєн бариад байгаа. Vvнтэй зэрэгцээд Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын тєслийг єргєн барьсан. Харин ард нийтийн санал асуулга явуулахад хугацаа шаардлагатай болон Vндсэн хуулийг арванхоёрдугаар сарын 31-нээс ємнє баталж амжихгvй талаар улстєрчид хийгээд Монголын нийгэмд талцсан маргаан дэгдээд байгаа.

Шинэ Vндсэн хуулийг 1992 оны нэгдvгээр сарын 13-ны єдєр БНМАУ-ын Ардын Их Хурал баталсан байдаг. Ингэхдээ уг хуулийг 1991 оны арваннэгдvгээр сарын 11-ний єдєр БНМАУ-ын Ардын их хурлын хуралдааны II хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдсэн байдаг. Тэгвэл 23 жил хэрэглэгдсэн Vндсэн хуульд єнєєдрийн бодит нєхцєл, шаардлагын улмаас зайлшгvй нэмэлт, єєрчлєлт оруулах шаардлагтай талаар маргаан, мэтгэлцээн єрнєсєєр удаж байна. Энэ шаардлагын дагуу УИХ-ын дарга З.Энхболд анх 2013 оны хоёрдугаар сарын 8-нд захирамж гаргаж, Vндсэн хуульд єєрчлєлт оруулах шаардлага байна уу гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулсан.

Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахалж ажиллаад Vндсэн хуулийг єєрчлєх шаардлагатай гэсэн дvгнэлт гаргасан байдаг. Тэгвэл Vндсэн хуульд єєрчлєлт оруулах шаардлагатай гэж vзэж байсан Л.Цог даргын байр суурь єнєєдєр тодорхойгvй болчихоод байгаа. Энэ талаар тvvнтэй ярилцлаа.

-УИХ дээр Vндсэн хууль болон Сонгуулийн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах хуулийн тєслvvд єргєн баригдаад байгаа. Сар гаруйхны хугацаа vлдсэн vед эдгээр гол гол хуульд дорвитой нэмэлт, єєрчлєлт хийж амжих уу?

-Vндсэн хууль болон Сонгуулийн хууль, Улстєрийн намын тухай хуулиудад нэмэлт єєрчлєлт оруулах тухай асуудлуудыг ганцхан сарын хугацаанд ярилцаж шийдвэрлэх тухай яригдаад байна л даа. Гол нь ийм том хуулиудад нэмэлт, єєрчлєлт оруулж амжих эсэх нь тун эргэлзээтэй. 2000 онд хийсэн долоон нэмэлтийг одоо хvртэл ярьсаар байгаа учир хойшдын уршиг, vр дагаварыг нь маш сайн бодож, тооцоолж vзэх нь зvйтэй гэж бодож байна. Ер нь Монголын нийгэм ч тийм л уур амьсгалтай байх шиг байна. Хамгийн гол нь улстєрчид болон нийт хvмvvсийн ярьж байгаа, бичиж байгаа, ойлгож байгаагаас vзвэл тvрvvчийнхээ алдааг давтчих вий гэсэн зvй ёсны болгоомжлол давамгайлж байгаа нь ажиглагдаад байгаа юм.

-Таны хувьд Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсэгт орж ажилласан ч санал нийлээгvй гээд гарын vсгээ зураагvй хоёр гишvvний нэг нь гэсэн. Урьд нь та энэ ажлын хэсгийг ахалж байхдаа “Vндсэн хуульд зайлшгvй єєрчлєлт оруулах шаардлагатай” гэсэн дvгнэлт гаргасан байдаг. Одоо та яг ямар асуудал дээр бусадтайгаа санал нийлэхгvй зєрчилдєєд байгаа юм бэ?

-Товчхондоо Vндсэн хуулийн vзэл баримтлалын хувьд санал нийлэхгvй байгаа. Би 1992 оны Vндсэн хуулийг батлалцаж явсан хvний хувьд асуудлын голыг мэдэж байгаа. Н.Батбаяр нарын боловсруулсан хуулийн тєслийг аваад vзвэл миний батлалцаж байсан 1992 оны Vндсэн хууль орвонгоороо эргэчих шинжтэй байна. Ялангуяа эрх мэдэл хуваарилах зарчмын хувьд асуудал их єєрєєр тавигдаж байгаа. Н.Батбаяр гишvvний ахалсан ажлын хэсэгт есєн гишvvн орсноос надаас гадна нэг гишvvн гарын vсгээ зураагvй байгаа юм билээ. Одоо мєрдєгдєж байгаа Vндсэн хуулиар Монгол Улс парламентын засаглалтай орон. Ерєнхийлєгч муугvй эрх мэдэлтэй байсныг 2000 оны єєрчлєлтєєр багагvй сулруулсан. Хамгийн гол нь улстєрийн намууд Монгол тєрийн дээр зайдагнах айхтар заалтууд орсон учир бидний хувьд єнєєдрийг хvртэл хvлээн зєвшєєрдєггvй юм. Тухайлбал 1999 онд єргєн мэдvvлсэн нэмэлтийг хvчингvй гэж дvгнэсэн Vндсэн хуулийн Цэцийн дvгнэлт одоо ч хvчин тєгєлдєр байгаа. Ингэхээр бид буруу замаар будаа тээгээд яваад байна гэсэн vг. Одоо хамгийн гол нь нэгдvгээрт Монгол улсын Ерєнхийлєгчийг ард тvмэн сонгохгvй, парламент сонгоно гэж байна. Єєрєєр хэлбэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намуудаас нэг хvний нэр дэвшvvлээд сонголт явуулдаг болох нь л дээ. Энэ нь УИХ-ын 76 гишvvн дээр нийслэл, аймаг, орон нутгийн ИТХ-ын тєлєєлєгчид нэмэгдэн оролцох байх л даа. Vvнийг би хэрхэвч хvлээн зєвшєєрєхгvй. Яагаад гэвэл УИХ дээр маш хvчтэй бvлэглэлvvд бий болоод, тэдний нэр, нєлєє Монгол орон даяар аалзны шvлс шиг хэрчихсэн. Хатуухан хэлбэл УИХ-д гэмт хэргийн шинжтэй бvлэглэлvvд єдрєєс єдєрт хvчирхэгжиж байгаа шvv. Ард тvмний эрх ашгийг уландаа гишгэж, хэдхэн бvлэглэлvvдийн тэмцлээр бvх асуудлыг шийддэг болсон энэ vед тэдний сонголтоор Ерєнхийлєгчийг сонгодог болох нь аймшигтай, бидний хvсэх зvйл хэрхэвч биш.

-Ерєнхий сайд ихээхэн эрх мэдэлтэй болж, танхимын гишvvдээ єєрєє сонгодог болно гэж байгаа. Яваандаа Ерєнхий сайд нь парламентыг тараах ч эрх мэдэлтэй болж болзошгvй. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Ерєнхий сайд болсон хvн нь сайд нараа єєрийн дураар сонгодог болно гэж байна. Vvнийгээ єнгєрсєн 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар сольчихлоо, Засгийн газрууд ямар ч тогтвор суурьшилгvй, дунджаар хоёр жил хагас ажиллаад л огцроод байсан гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ нь огт худлаа, буруу дvгнэлт гэж миний хувьд vзэж байгаа учир санал нийлэхгvй байгаа юм.

-Хамгийн гол нь Vндсэн хуульд єєрчлєлт оруулах замаар Гvйцэтгэх засаглал хvчтэй, тогтвортой ажиллах нєхцлийг бvрдvvлнэ гэж олонхоороо санал нийлээд байхад та яагаад зєрєєд байгаа юм бэ?

-Тэгж л яриад байна. Гэхдээ хамгийн тvрvvнд тогтвортой байдал хаанаас эхлэх вэ гэдгээ бодох ёстой юм. Хамгийн эхлээд Vндсэн хуулиа тогтвортой мєрдєж байж аливаа нийгэм тєлєвшдєг, тогтворждог хэн ч маргашгvй vнэн байдаг юм. Тэгвэл єнгєрсєн 25 жилд бид Vндсэн хуулиа тун их тонгочуулсан шvv. 2000 оны “Дордуулсан долоон нэмэлт”-ийг хvмvvс яг vнэн бодитоор нь харж эхэлж байна. Тэгвэл чухамдаа энэ “Дордуулсан долоо”-гоосоо эхлэх ёстой байсан юм л даа.

-Тэгвэл таны хувьд Ерєнхийлєгчийн эрх мэдлийг бууруулах болон Ерєнхий сайдын эрх мэдлийг нэмэгдvvлэхийн эсрэг хатуу зогсож байгаа юм байна гэж ойлгож болох нь ээ?

-Товчхон хэлэхэд єнєєдрийн эмх замбараагvй, хэн дуртай нь идэж ууж, шамшигдуулж, эх захаа алдаж байгаа Монгол Улсад “Єрхийн тэргvvн” хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар нь болохгvй бол “Хvvе, хаая” гэдэг хvчтэйхэн институци хэрэгтэй байна л даа. Бид тал талаас нь танасаар байгаад Ерєнхийлєгчийн эрх мэдлийг тийм байх боломжгvй болгочихсон. Єнєєдрийн Ерєнхийлєгчийн эрх мэдэл бол энд тэнд юм ярьдаг, хааяа нэг хий дэмий л чангахан санаа алддаг байдалтай байгаа шvv дээ. Энэ байдлыг засахын тулд “Дордуулсан долоон заалт”-ыг хvчингvй болгохыг дэмжвэл 1992 оны Vндсэн хууль буцаж сэргээд нэг хэсэгтээ явахад ерєєсєє муудах зvйл байхгvй.

-Єнєєдрийн Монголын засаглалын хямрал гол нь Vндсэн хуулиас vvдэлтэй гэдэгтэй та яагаад ч санал нийлэхгvй хэрэг vv?

-Vндсэн хуулиа дээдлэхгvй, бурууг нь тvvнд нялзааж байгаа олон шалтгаан байгаагийн цаад нарийн учрыг би бvгдийг нь сайн ойлгохгvй байгаа шигээ огтхон ч хvлээн зєвшєєрєхгvй. 2000 оны “Дордуулсан долоон нэмэлт”-ийг хийх vед би УИХ-ын Тамгын газрын дарга байсны хувьд, олон юмны гэрч болсны хувьд их зvйл ярьж болно. Хамгийн гол нь єєрсдєє санаатайгаар, тухайн нєхцєл байдалд тааруулан Vндсэн хуулийг будлиантуулж хаячихаад одоо болохоор “Засаглалын хямрал даамжирлаа” гэж дайраад байгаа нь бvр дордуулахын л дохио юм. Тэгэхээр ємнєх алдаагаа хэрхэвч датаж болохгvй.

-Дордуулсан долоон єєрчлєлтийг хийх vед УИХ-ын Тамгын газрын дарга байсан юм бол та яагаад тvvнийг хориглож, тэмцээгvй юм бэ?

-Энд нэг жаахан тайлбар хийе. Би УИХ-ын Тамгын газрын дарга хийж байгаад дараа нь Хуульзvйн сайд болсон. Харин намайг Тамгын газрын дарга байхад эхэлсэн ажил ажлаа єгсний дараа дуусч, Vндсэн хуульд дээрх єєрчлєлтvvдийг оруулсан юм шvv. Ер нь яах гэж долоон єєрчлєлтийг хийсэн шалтгааныг бол би сайн мэднэ. Тэр vед хурлаа хамгийн их тасалдаг гишvvдийн лоббигоор ирцийг нь бага болгосон гээд маш олон булхайг ярьж болно.

-Ер нь тэгээд Монголын улстєрчид эрх барьж байгаа хугацаандаа хуулийг гууль болгож, єєрсдийнхєє эрх ашгийн тєлєє бол Vндсэн хуулиа ч дуртай vедээ єєрчлєх юмаа даа?

-Гашуун vнэн чинь л наадах чинь шvv дээ. Єєрсдєєсєє болж, єєрсдийнхєє эрх ашгийг vхэн хатан хамгаалахын тулд субьектив шалтгааны улмаас нураасан зvйлсээ Vндсэн хууль руу л чихээд байгаа юм шvv дээ. Хамгийн гол муухай нь УИХ-ын гишvvн сайд болох зам нь нээлттэй байгаа нь одоо ч хэвээрээ явж байгаа. Ер нь болж л єгвєл дээлээ давхарлаад байх боломжийг єєрсдєдєє гаргаж єгєхєєр vхэлдэж байна л даа.

-Одоо оруулсан тєслєєр УИХ-ын гишvvдийн тоог 99 болгож, хугацааг нь сунгаж таван жил болгоно гэж байгаа. Энэ нь амьдралд аль хэр нийцтэй тєсєл вэ?

-Миний хувьд хугацааны хувьд бодох л ёстой гэж бодож байгаа. Мєн гишvvдийн тоог ч бодолцож болох юм. Гэхдээ лав л єнєєдєр биш. Хэзээ мєдгvй хоёр гараа єргєх гэж байгаа Монгол Улсын эдийн засаг, санхvv энэ єєрчлєлтийг яагаад ч дааж гарч чадахгvй.
Сая бид ямар хэмжээний тєсєв батлах гэж яаж vйлээ vзэв. Орж ирж байгаа орлого маань жил ирэх тусам багасаад байна. Гэтэл эсрэгээрээ зарлага хэрхэн яаж єсч байна. Vндсэндээ шинэ хєрєнгє оруулалт, шинэ бvтээн байгуулалт байхгvй шахуу тєсєв баталсан болчихоод ямар нvvрээрээ УИХ-ын гишvvдийн тоог 20 гаруйгаар нэмж, тэртэй тэргvй даагдахын аргагvй данхайчихсан байгаа тєрийг улам томруулж, данхайлгах гэсэн хэрэг вэ. Энэ сонголтыг ард тvмэн яагаад ч хvлээн зєвшєєрєхгvй шvv дээ.

-Сонгуулийн хуулийг єєрчлєх дєрєв дэх хувилбарыг “Шударга ёс” эвсэл єргєн барилаа. Энэ дєрвєн хувилбарыг нэгтгээд хууль болгон гаргах цаг, боломж бололцоо харагдана уу?

-Харин Сонгуулийн хуу­лийг єєрчлєх, сайжруулах зайлшгvй шаардлагатай, цаг ч байгаа гэж бодож байна. Сонгуулийн хуульд єєрчлєлт оруулах дєрвєн хувилбарыг нэгтгэж боловсруулаад арванхоёрдугаар сарын 31-ээс ємнє хэлэлцэх ёстой. Тэгэх ч зайлшгvй шаардлага байгаа юм. Сонгуулийн хуульд нэмэлт єєрчлєлт зайлшгvй оруулахгvй бол аль нэг улстєрийн хvчин УИХ-д vнэмлэхvй олонх болох, цаашлаад тєр засаг тогтвортой ажиллах боломж хаагдах гээд сєрєг талууд байгаа юм.

-Сонгуулийн тогтол­цооны хувьд “Шударга ёс” эвслийн бvлэг арай єєр байр суурьтай байгаа юм биш vv?

-Манай гишvvд 38:38 гэсэн тоо хэлсэн байна лээ. Миний хувьд дотор нь санал нийлэхгvй зvйл бас л байгаа учир єргєн барихад оролцоогvй.

-Тухайлбал та бvлгийн гишvvдтэйгээ ямар асуудал дээр санал зєрєлдєж байгаа юм?

-Жишээлбэл тойргийн хувьд болон УИХ-ын сонгуульд єрсєл­­дєхдєє улстєрийн намууд улсынхаа ядуу тєсвєєс мєнгє авна гэдэгтэй огт санал нийлэхгvй байгаа. Тэр цаг нь ч биш, тийм их мєнгє тарааж улсаа бvрмєсєн сvйрvvлэхгээгvй л бол тэр асуудлаа болих хэрэгтэй. Жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуульд 20 нам єрсєлдєнє гэж vзвэл тэдгээрт тараах мєнгє Монгол Улсад байхгvй шvv дээ. Одоо тэгээд гаднаас баахан захиалгатай, бохир мєнгє оруулан ирж сонгууль явуулах хэрэг vv. Тэгвэл энэ улсын чинь ирээдvй, vндэсний аюулгvй байдал яах болж байна.

-“Шударга ёс” эвсэл сонгуульд єрсєлдєж байгаа намуу­­дад мєнгє єгвєл улстєрийг бизнесийн бvлэглэлvvдээс салгаж, ёс зvйтэй болно л гэж тайлбарлаад байгаа юм билээ л дээ?

-За яах вэ намуудад мєнгє тараадаг баян орнууд бий л дээ. Жишээлбэл Герман зэрэг маш том эдийн засагтай, улстєрийн єндєр соёл, шалгууртай орнуудтай Монголыг жишиж яагаад ч болохгvй, цаг нь болоогvй. Гуравхан сая монголчууд хэн нь хэн бэ гэдгийг дэндvv сайн мэднэ шvv дээ. Тийм байхад мєнгє тараах ямар ч шаардлагагvй. Мєнгє тараагаад эцсийн эцэст эргээд л нєгєє мєнгє тараасныхаа гарт ордог, vгийг нь vг дуугvй дагадаг гажуудал 2000 оноос хойш л vргэлжиллээ шvv дээ.

-Та ер нь бvлгийнхээ байр суурьтай байнга л тэрсэлдэж, нэлээн зожиг явах юм. Ингэхэд та МАХН-ын гишvvн хэвээрээ юу?

-МАХН-ын дvрмэнд хєєх заалт байдаггvй нь уг нь их дэвшилттэй зvйл гэж боддог. УИХ-ын гишvvн бол нам гэхээсээ илvv ард тvмний элчийн хувиар тэдний эрх ашгийн тєлєє дуугарах ёстой юм. Би энэ зарчимд л vнэнч явсаар єнєєдрийг хvрч байна.

-Ингэхэд та Н.Энхбаяр даргатайгаа ямархуу харь­цаатай байгаа вэ?

-Хэвийн. Ажил хийж яваа хvмvvст санал зєрєх, маргах зvйл байдаг. Байнга аялдан дагаад, хэлсэн vг бvрийг нь vг дуугvй дагаад байна гэж байхгvй л дээ. Ємнєх сонгуульд “Шударга ёс” эвслээс Г.Уянга, Д.Батцогт, Д.Тэрбишдагва бид дєрєв л тойргоос сонгогдсон. Тэр ч утгаараа МАХН-д тодорхой vvрэг гvйцэтгэсэн. Тэгэхээр тийм л байдлаар бидний харилцаа vргэлжлээд явж байгаа.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-21 02:20:54
    erunhiilogchiig ard tymenl songoh estoish dee,76 gishyyniig tejeej chadahgyi baihad odoo byr 99 bolgoh genyy soliorch baihgyi uy muusain lyivarchid oligarhyyd ...
    75.171.207.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkkkk 2015-11-20 22:46:07
    UIX-aas eronxiilogchoo songochixvol, margaash ni ogtsruulna geed yaxav ni oilgomjtoi. Eronxii saidaa tegeed bdag biz dee? Undsen xuulindaa bish, shunaland bna
    202.126.91.100
    Мэдэгдсэн Хариулах
  • дак 2015-11-20 10:26:06
    Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгүй дээ. ерөөс болохгүй 2юм байна. 1-рт 99 гишүүн хэрэгүй. 2-рт УИХ-аас ерөнхийлөгчийг сонгож болохгүй.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Лүндээ 2015-11-20 10:09:11
    Л.Цог бол МАХН -ын Лүндээжанцан.
    182.160.32.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-20 09:42:09
    ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ УЛС БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРД ТҮМЭН СОНГОХ ЁСТОЙ, МАНАЙХ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛТАЙ УЧРААС ПАРЛАМЕНТЭЭС СОНГОХ БОЛЖ ТААРЧ БАЙГАА
    122.201.17.34
    Мэдэгдсэн Хариулах
    • Sor 2015-11-20 22:49:26
      76 shunal bgaa biz dee? Saya orshooliin xuulin deer yaaj tenegtev? Ulsaa suiruulex shiidver gargaa biz dee?
      202.126.91.100
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-20 06:36:28
    76 -г бүр 25-30 болгомоор байна. 3сая хүн тэр дундаа насанд хүрсэн хүний тоо нь 1,7 сай байгаа манай орны хувьд 30 гишүүн байхад боложмтой. Крөнхийлөгч ???
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах 2015-11-21 06:19:58
      Дээрх зочин парламентийн засаглалын талаар уншиж судла. Ямар ч ойлголтгүй хүн байх шиг байна.
      103.229.122.33
      Мэдэгдсэн Хариулах
  • (?) 2015-11-20 05:58:41
    Уул нь парламентийн засагтай бүх улсад Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог хатуу тогтсон жишигтэй л дээ. Гэхдээ бид чинь "стандарт бус" ард түмэн шүү дээ!!!
    150.129.142.92
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах 2015-11-21 06:17:13
      ?-ийг бүрэн дэмжиж байна. Харин үүнийг энэ популизмаар өвчилсөн харанхуй нийгэмд яаж ойлгуулах вэ???
      103.229.122.33
      Мэдэгдсэн Хариулах
    • Standart 2015-11-20 22:52:10
      Uls orniixoo noxtsold taarsan shiidver! Xuitend dulaan xuvtsas omsox xeregtei! Xaluund xongon nimgen xuvtsas. Orshooliin xuulia yaaj batlax shaxav?
      202.126.91.100
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-20 05:35:31
    Eronhiilogch ard tumenees songogdoh estoi.
    103.229.120.128
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin.  2015-11-20 17:03:01
      Mon maltaj bainaa chi ain? Hoorhii. Iim yum medhgui malnuud sanalaa end heleed ch yah ve de. Delhii jishig baina. esvel yeronh. esvel parliamentiin...
      138.220.119.143
      Мэдэгдсэн Хариулах
      • Suu 2015-11-20 22:54:58
        Suutnuud oorsodiinxooroo garch irdeg. Ted jishig dagadaggui. Noxtsol bdalaa shiiddeg. Zov ch baij medne. Orshooliin xuuli saya yaalaa? Yaalaa, yaalaa daa!
        202.126.91.100
        Мэдэгдсэн Хариулах
  • áàòõ¿¿ 2015-11-20 04:43:48
    Ïàðàëàìåíòààñ ñîíãîæ ë áàéã õýðýâ ¸ðºíõèéëºã÷èéí çàñàãëàëòàé áîë àðä ò¿ìíýýñ ñîíãîõ ¸
    112.72.12.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-11-20 04:22:00
    Ард түмнийхээ итгэл хүлээгээгүй дурын хүнийг ерөнхийлөгч гээд суууу дэлхийн улс гүрэн бүгд ерөнхийлөгчөө ард иргэд сонгож байгаа
    103.57.92.159
    Мэдэгдсэн Хариулах