Лиценз олголтыг сэргээх хэрэгтэй юу
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан ч хойшиллоо. Учир нь тус хуулийн төслөөр намын бүлгүүд байр сууриа нэгтгээгүй байгаа аж. Энэ сарын эхээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-ынхан бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулсан. Гэсэн ч бүлгийн шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүйн байгаа юм. Чухам юуны учир өнөөдрийг хүртэл энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй гацаагаад байгаа тайлбарыг ч өгсөнгүй.
 Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Эрхэм гишүүнийхээр бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь  ашигт малтмалын лиценз олголтыг сэргээхийг гол зорилгоо болгосон гэнэ. Үүнтэй холбоотойгоол лиценз олголтод иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгоогүй гэх зэрэг анхаарал татах асуудал их байгаа аж. Иймээс Ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр, Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг "Иргэний танхим"-аар хэлэлцүүлье гэсэн саналыг гаргаад байгаа юм.

Тэгвэл хариуцлагагүй уул уурхайн цэцэглүүлэгч гэх тодотголтой Ашигт малтмалын хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулийн “ачаар” хайгуулын тусгай зөвшөөрөл олголт замбараагүйдэж Монгол Улсын газар нутгийн 49 хувь нь "лицензлэгдээд" байсан юм. Үүний хор уршгийг хангалттай амссан гээд хэлчихэд буруудахгүй. Харин 2010 онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай “аврал”-ын гэх хуулийг баталсан. Үүнээс хойшхи дөрвөн жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Ингэснээр эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл эмхлэгдсэн гэсэн үг. Тухайлбал хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2005-2010 онуудад нийт газар нутгийн 46 хүртэл хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэлж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 7.6 хувь болж буурсан байгаа. 2010 онд нийтдээ 4,137 лиценз байсан бол, одоо 2,868 болж буурсан тухай мэдээллийг албаныхан өгдөг. 

Тэгэхээр одоо цэгцэндээ ороод байгаа лицензийн асуудал Ашигт малтмалын  хуулийг өөрчлөлтөөр дахин замбараагүйдэх вий гэсэн болгоомжилсон байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна. Хэдийгээр хууль санаачлагчын зүгээс Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт лиценз олгож эхлэхээр заасан байгаа юм. Ингэснээр лицензийг анхнаас нь системтэйгээр олгож эхлэнэ гэж үзэж байгаа аж. Мөн Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтууд хэрэгжинэ гэсэн байгаа.
Гэвч сөрөг хүчнийхэн энэ асуудалд хууль санаачлагчийн эсрэг байр суурийг илэрхийлэх нь тодорхой болчихлоо. Энэ байдлаар Ашигт малтмалын хуулийг баталж, эдийн засгийн баталгааг сайжруулах хуулийн санаачлагчийн зорилго энэ хаврын чуулганаар биелэлээ олохгүй нь бололтой.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tugs 2014-06-18 09:09:27
    2009 онд Монгол Улсын газар нутгийн 49 хувь нь \"лицензлэгдээд\" байсан гэдэг нь үнэнээс зөрж байна. Тэр үед хайгуул, ашиглалтын лицензтэй талбайн хэмжээ 30-32%-д хэлбэлзэж байсан. Муу л бол захын хар овоохой гэгчээр геологи-уул уурхайг чичлдэгээ боливол