Хүүхэд сууж явсан машин дээрээс төмөр унажээ
Сүүлийн үед барилгын салбарынхан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйн улмаас осол аваар ихээр гарах боллоо. Адаглаад барилгын материал иргэдийн дээрээс унаж гэмтээх нь энгийн үзэгдэл болжээ. Сүүлийн жилүүдэд барилга дээрээс унасан зүйлсээс болж  бэртэж гэмтсэн бүр цаашлаад амиа алдсан тохиолдлууд ч гарсан.

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр өдрийн 12:00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд Мастер инженеринг" компанийн барилгаас төмөр унажээ.Уг төмөр нь  тухайн үед хөдөлгөөнд оролцож явсан машин дээр унасан байна. Уг машинд жолоочоос гадна 10 настай хүүхэд сууж явсан байна. Тэд азаар бэртэж гэмтээгүй бөгөөд “Chaser” маркийн автомашины хамар гэмтжээ.

Онцгой байдлын газрын байцаагч дуудлагын дагуу ослын газарт ирж, барилга баригдаж буй талбай руу нэвтэрч, үзлэг хийх гэсэн боловч хамгаалалтын албаныхан барилга руу нэвтрүүлээгүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yu 2015-11-21 08:06:13
    Aimaar amid ywhad !!!!!!
  • зочин 2015-11-20 06:35:23
    нээрэн энэ төрийн байж байгаа царайг, тэнгэр бурхан ивээж зуд турхан, гамшиг осол болоогүй байна, тийм зүйл тохиолдвол бүр хөл толгойгоо алдана шүү, бурхан өршө...
  • Novshnuud 2015-11-20 03:51:18
    Хүчгүй төр яаж ч чадахгүй дээ