Олон цагаар тэвчээртэй дуулж, тэр сайхан хоолойг хүчтэй гаргахад ухаан зарах хэрэгтэй
Энэ удаагийнхаа “Уран бvтээлч” буландаа Улсын дуурь бvжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жvжигчин Э.Амартvвшинг урьж, ярилцлаа.

-Та бол дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн дуучин. Тантай уулзаж, ярилцах тийм ч амар байсангvй. Vнэхээр завгvй байна уу, эсвэл хэвлэлийхнээс зайгаа барьж, нэг л тєвєгшєєгєєд байна уу?

-Яалаа гэж дээ. Сvvлийн vед vнэхээр завгvй байна.

-Хэрэгт дурлаж байгааг минь єршєєгєєрэй. Гэхдээ яг ямар ажилтай болоод тэгтлээ их завгvй яваа юм бэ?

-Улсын дуурь бvжгийн эрдмийн театрын хамт олон 2013 оны арваннэгдvгээр сард Солонгосын Тежон хотын дуурын театртай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эл хvрээнд єнгєрсєн онд хоёр улсын дуурын уран бvтээлчид хамтран “Чио чио сан” дуурийг тавьсан. Харин энэ онд хоёр том ажлыг хийлээ. Єєрєєр хэлбэл, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж “Солонгосын уран бvтээлчид Монголд”, “Монголын уран бvтээлчид Солонгост” гэсэн хоёр том тєслийг хэрэгжvvлсэн. Харин одоо сvvлийнхээ хамгийн том vйл ажиллагаанд бэлдэж байна.
Монголын сонгодог урлагийг сурталчлахаар театрын симфони найрал хєгжимчид анх удаа бvрэн бvрэлдэхvvнээрээ Солонгос улсыг зориод байна. Бид аялан тоглолтынхоо хугацаанд энэ сарын 26-29-нд “Лучиа Да Ламмермур”, ирэх сарын 2, 3-нд “Цємєєхэй” балетийг Тежон хотноо тоглох юм. Тvvгээр ч зогсохгvй гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, арванхоёрдугаар сарын 4-нд Тежон, 6-нд Сєvл хотод Монголын дуурийн уран бvтээлчдийн гала тоглолтыг хийнэ. Гала тоглолтод миний бие болон Монгол Улсын гавьяат жvжигчин С.Мєнгєнцэцэг, Соёлын тэргvvний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцоно.

-Монгол Улсын гавьяат жvжигчин гэх эрхэм цолоор энгэрээ мялаагаад байхад тань хамгийн сvvлд тантай уулзаж, ярилцлага хийж байлаа. Тvvнээс хойш багагvй хугацаа єнгєрчээ. Ингэхэд тєрийн хайр хишиг, энэ цол тэмдэг танд яг юу авч ирэв?

-Мэдээж асар их vvрэг, хариуцлага авч ирсэн. Энэ том цолыг хадгалж, хамгаалж явна гэдэг хэцvv л дээ. Улсын дуурь бvжгийн эрдмийн театртаа тасралтгvй зургаан жил гоцлол дуучнаар ажиллаж байна. Олон ч уралдаан, тэмцээнд оролцож амжилт гаргалаа.

-Тийм ээ, таны хэлж байгаа vнэн. Уран бvтээлч хvнийхээ хувьд та Монгол Улсын гавьяат жvжигчин гэх цолыг vнэхээр сайн хадгалж яваа гэж боддог. Надтай адилхан бодолтой олон хvн байгаа гэдэгт итгэлтэй байна шvv?

-Маш их баярлалаа.

-Харин уран бvтээлч бус хувь хvн талаас тань ямар хvмvvжлийг олгосон нь сонин байна л даа?

-Олон зvйлийг єгсєн л дєє. Би 24-хєн насандаа энэ хvндтэй цолыг хvртсэн. Тухайн vед дуурийн дуулаачдын хувьд “Олимп” гэж яригддаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцож дэд байр эзэлсэн. Vvнийг тєр засаг маань vнэлсэн хэрэг. Тэр vед надад маш их урам зориг єгсєн. Хvсэл мєрєєдлийг маань гэрэлтvvлсэн. Тvvнээс хойш би орсон уралдаан, тэмцээн бvрээсээ шагнал авч, амжилтаа бататгаж байлаа. Тухайлбал, Плачидо Домингогийн болон Франчиско Виниасийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаануудад оролцож тvрvvлсэн гээд яриад байвал дуусахгvй.

-Бас саяхан болсон “Дэлхийн дуучин-2015” тэмцээнд оролцож vзэгчдийн шагналыг хvртсэн санагдаж байна?

-Тийм ээ. Энэ оны зургаадугаар сард болсон Данн Иоханн Сатерландын нэрэмжит уралдаанд орж, дэд байр эзэлсэн.

-Ємнє нь уулзаж байсан Э.Амартvвшин vнэхээр єєр болсон байна шvv?

-Юу нь тэр вэ. /Инээв/

-Яах вэ дээ, гурван жилийн ємнє уулзаж, ярилцаж байхад та их даруухан, єєрийгєє дарж ярьж байсан. Дэлхийд vнэлэгдсэн дуучин болсон хэрнээ л асуултад маань олигтой хариулж єгєхгvй зовоосон шvv. Одоо бол их нээлттэй, єєрєєрєє бахархаж байгаа нь илт анзаарагдаж байна?

-Тийм vv. Одоо биеэ тоочихсон байна гэж vv.

-Яалаа гэж дээ. Єєрт бодогдсоноо л хэлчихлээ?

-Тэр vед єнєєдрийнх шиг олон уралдаан, тэмцээнд оролцож амжилт vзvvлээгvй байсан байх. Єєрєєр хэлбэл, юм хийгээгvй хvн юу ч ярих билээ дээ. Харин єнєєдєр чиний ємнє сууж байгаа Э.Амартvвшин бол тодорхой хэмжээнд амжилт vзvvлсэн, ярих зvйлтэй болсон. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий гэж бодож байна.

-Ялгаа байлгvй яах вэ, тантай санал нэг байна. Ингэхэд хэл сурахдаа маруухан, бараг л авьяасгvй гэж хэлж байсан. Энэ бодол тань єєрчлєгдсєн vv?

-Яах вэ, бэрхшээл бол бий. Гэхдээ хэл сурахгvй л бол болохгvй. Тэр тусмаа дуурийн дуучин хvн харь хэлгvй байж таарахгvй. Энэ ч утгаараа сурч байгаа. Сурах ёстой зvйлийн маань нэг болохоор. /Инээв/

-Дуурийн дуучин бvр Италийг мєрєєддєг. Харин та л буруу ишилсэн сvх шиг зvтгээд байх шиг ээ?

-Vгvй дээ, Италийг мєрєєдєх хэрэгтэй. Бvх л дуурийн дуу Итали хэл дээр дуулагдаж байна. Яг орчинд нь очоод номыг нь сонсох єєр. Тиймээс болж л єгвєл Италид сурах хэрэгтэй гэж бодож байна.

-Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийн Амонастрогийн дvрийг гайхалтай, чадварлагаар бvтээсэн. Энэ дvрийг бvтээнэ гэдэг дуурийнхны хувьд мєрєєдєл, бас мэргэжлийн том шалгуур байдаг гэж сонссон. Тухайн vед энэ дvр таныг хурцалж єгсєн байх, тийм vv?

-Магадгvй юм. Яах аргагvй Гранд опера гэж ярьдаг том дуурь. Тухайн vед би “Аида”-гийн аав Амонастрогийн дvрийг бvтээж байсан. Сайхан ч дvр, дурлаж байж бvтээсэн. Єєрийнхєє хэмжээнд хичээж, дvрийг нь гаргаж дуулсан. Одоо бодох нь ээ, бас ч гэж муу дуулаагvй шиг байгаа юм.

-“Хэн авьяастай нь бус ухаантай нь дуулдаг” гэж Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай хэлж байсан. Ємнє нь уулзахдаа танаас энэ асуултыг асууж зvрхлээгvй. Одоо бол хариултаа авахад бэлэн байна?

-Vнэн шvv дээ. Хvн ямар дvрийг ямар ухаанаар дуулах, яаж хоолойгоо хайрлаж єєрийгєє хєгжvvлэх нь цэвэр хувь хvний ухааны асуудал. Ухаантай байж л хvн амжилт олдог. Бидний багаж зэвсэг бол зєвхєн хоолой. Энэ чинь тємєр биш.

-Тийм ээ, тємєр биш шvv дээ. Тэгсэн атлаа та олон цагаар тасралтгvй бэлтгэл, хийж дуулдаг. Бидэн шиг энгийн хvн бол аль хэдийнэ хоолой сєєгєєд таг болчихно. Ингэж олон цагаар дуулж, бэлтгэл хийх зєв зvйл гэж vv?

-Хvмvvс дуурийн дуучид ямар хvчтэй хоолойтой юм. Яасан олон цагаар дуулдаг юм гэлцдэг. Гэхдээ олон цагаар тэвчээртэй дуулж, тэр сайхан хоолойг хvчтэй гаргахад ухаан зарах хэрэгтэй. Vvний тулд нойр хоолоо зохицуулахаас эхлvvлээд сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Ингэж л амжилт гаргана.

-Та дэлхийн олон оронд эх орныхоо нэрийг гаргасан. Олон ч тайзан дээр дуулсан. Ингэж явахдаа Монголынхоо сонгодог урлагийг дэлхийн хаана явааг олж харсан л биз дээ?

-Тэгэлгvй яах вэ. Манай сонгодог урлаг эртнээс алдартай. Гадаад харилцаа сайжирч, олон орны уран бvтээлч ирж ажиллаж байна. Би ч гадаадын олон орны тайзан дээр дуулж vзлээ. Манай дуурийн урлаг єндєр тєвшинд хvрсэн гэж боддог. Учир нь, манайд сонгодог урлагийн vндэс суурь эртнээс тавигдсан болохоор л тэр. Монголчуудын хоолой гайхамшигтай. Театр маань ч Ази тивдээ байнгын ажиллагаатай. Ямартай ч манай сонгодог урлаг хєгжиж байна.
 
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mglchuud 2015-11-21 00:13:04
    socialismin ued l ene Orosuud duuri, valet saikhan geed bidni tolgoi ugaatsan bolohoos bish orchin tsag ued duuri, valet sonirhdog undur hugjilteioron bhguishde...
  • Zochin 2015-11-20 08:39:08
    Delhiid garahiin tuld itali,oros hel sain surch, bas Italiin Milano dahi La Skala teatre-t dadlaga hiichihbel nerd garsan duuchin bolohod heregtei
  • уншигч 2015-11-20 04:45:51
    авьяас чадлаараа мөнгө олж хөдөлмөрлөж яваа мундаг хүн банйа
  • Zochin 2015-11-20 03:52:55
    Ene muhdag zaluud amjilt khuse.