Ерєнхийлєгчийн Франц улсад хийсэн айлчлал єндєрлєлєє
Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Бvгд Найрамдах Франц улсын Ерєнхийлєгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал хийсэн. Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхvv айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Тєрийн тэргvvний айлчлал гэдгээрээ онцлог юм. Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийг БНФУ-ын Засгийн газрын гишvvн, Эдийн засаг, аж vйлдвэр, тоон технологийн хєгжлийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргvvтэй албаны хvмvvс энэ сарын 18-нд Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хvндэтгэх ордонд албан ёсоор угтан авсан байна.

Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пvрэвсvрэн, Монгол Улсаас БНФУ- д суугаа Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, УИХ-ын гишvvн, Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерєнхийлєгчийн Аюулгvй байдал, гадаад бодлогын зєвлєх А.Баттєр тэргvvтэй албаны хvмvvс, харин БНФУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, Парисын Хvндэт харуулын орлогч дарга, генерал Пьер Грего, Францын Гадаад хэрэг, олон улсын яамны Ёслолын газрын дэд дарга Фредерик Биеэ нарын тєлєєлєгчид байлцжээ.

Харин Сенатын ордонд тус улсын парламентын дээд танхим- Сенатын Ерєнхийлєгч ноён Жерар Ларше Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийг хvндэтгэн угтан авчээ. Уулзалтын vеэр ноён Ж.Ларше алан хялах цуврал халдлага болсны дараах хvнд vед хvрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерєнхийлєгчид талархал илэрхийлээд, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сvvлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерєнхийлєгч БНФУ-ын Сенатын Ерєнхийлєгчтэй анх удаа уулзаж буй тvvхэн уулзалт болохыг онцоллоо.

Тvvнчлэн тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа хєдєє аж ахуй, эрчим хvч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгосон. Хариуд нь Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хvрээнд олон зуун жилийн тvvхэн уламжлалтай Францын хууль тогтоох дээд байгууллагад зочлон Сенатын Ерєнхийлєгчтэй уулзаж байгаад таатай буйгаа тэмдэглээд єнгєрсєн долоо хоногт болсон алан хядах цуврал халдлагын vеэр олон зуун хvн амь vрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ. Тvvнчлэн Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж хоёр талын харилцаа уул уурхай, хєдєє аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлалын салбар болон олон улсын олон талт хамтын ажиллагааны хvрээнд єргєжиж буйг дурдаад хєдєє аж ахуй, мал аж ахуй, ялангуяа малын vvлдэр, селекцийг сайжруулах чиглэлээр Францын талтай хамтрах хvсэлтэй байгаагаа тэмдэглэв. Мєн Монгол Улсын Ерєнхийлєгч, Сенатын ерєнхийлєгч Ж.Ларше нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын байдал зэрэг єргєн хvрээтэй асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын тєгсгєлд БНФУ-ын Сенатын ерєнхийлєгч Ж.Ларшег Монголд айлч­­­лахыг урьсан УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж уламжиллаа. Мєн Ерєнхийлєгч Ц.Элбэг­­дорж энэхvv айлч­­лалын хvрээнд Алфорын мал эмнэлгийн vндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээл­­тvvл­­гийн лаборатори­­той танилцлаа. Тус сургууль нь 1766 онд байгуулагдсан Францын энэ чиглэлээрх дєрвєн их сургуулийн нэг бєгєєд Хєдєє аж ахуй, хvнс, ойн яамны харьяаны байгууллага аж. Францын Хєдєє аж ахуйн яамнаас 1900 онд уг сургуульд хайгуул, судалгааны лаборатори байгуулж єгсєн нь єнєєдєр ANSES буюу Хvнс, байгаль орчин, хєдєлмєрийн эрvvл ахуй, аюулгvй байдлын vндэсний агентлаг нэртэйгээр сургуулийн хотхонд биеэ даасан vйл ажиллагаа явуулдаг аж.

Тvvнчлэн Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хєгжлийн сайд Лоран Фабиус Орсэйн ордонд бараалхжээ. Тус яаманд хоёр улсын харилцааны тvvхийн архивын баримтат євийг тусгайлан дэлгэн vзvvлснийг Ерєнхийлєгчид сонирхуулсан байна. Ноён Лоран Фабиус “Газарзvйн хувьд хол оршдог ч гэлээ, Франц, Монгол Улс зvрх сэтгэлээрээ ойр. Ардчиллыг бэхжvvлэх vйлс єрнєж буй аливаа улсын жишээг дурдах бvртээ би хамгийн тvрvvнд Монгол Улсыг нэрлэдэг.
Би Францын Гадаад хэрэг, олон улсын хєгжлийн яаманд Монголыг тєлєєлж буй хоёр дахь Элчин сайд гэж ойлгоорой” гээд Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийг айлчилж буйд талархаж буйгаа илэрхийлэв.

Харин Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Олон улсын хамтын ажиллагааны сангийн талаар тодорхой мэдээлэл єгєєд, “Франц бол Монголын гуравдагч хєрш, Европ дахь итгэлтэй тvнш гэж бид vзэж ирсэн. Хоёр улс соёл, боловсрол, хєдєє аж ахуй, мал аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлал зэрэг єргєн хvрээнд хамтарч ажиллаж байна. Энэхvv хамтын ажиллагааг цаашид улам бэхжvvлэх чиглэлээр соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт баримт бичгvvд vзэглэх гэж байгаад баяртай байна” гэлээ.

Тэрчлэн Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж НVБ-ын Хvний эрхийн зєвлєлийн сонгуульд БНФУ Монгол Улсыг дэмжсэнд талархал илэрхийлэв. Улмаар тэд бvс нутаг, олон улсын тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, Европыг чиглэж буй дvрвэгсэд болон терроризмтой тэмцэх асуудлыг хєндлєє.

Мєн НVБ-ын Уур амьсгалын єєрч­­лєлтийн асууд­­лаарх уулзалтаас (COP 21) хvлээж буй vр дvнгийн талаар хэлэлцсэн юм. Уулзалтын тєгсгєлд Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Монгол Улс ирэх жил зохион байгуулах Ази, Европын дээд тvвшний уулзалтад (ASEM) БНФУ єндєр тvвшинд оролцоно гэдэг найдаж байгаагаа илэрхийлээд, єєр­­ийн санаачилсан Тєвийг сахих бодлогынхоо талаар танил­­цууллаа. БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хєгжлийн сайд Лоран Фабиус Монгол Улсын байр суурийг хvндэтгэж буйгаа цохон тэмдэглэсэн юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dddd 2015-11-21 11:17:10
    turiin terguunee hundleldeee humuusee toriin zardal ihdeed gadaadiin or zeeld barigdaad tsalingaa hurtel tavij chadahgui bh vii hemjend hurcheed l yvj bnshte
  • irgen 2015-11-21 03:36:25
    mongolig min bayalag ihtei bolohoor l ene salbadaitai yylzaj bgaa bh. tvvnees bish ene nuhuriig buldgun tolgoit gdgiig delhii niiteeree medne.
  • Маадай 2015-11-21 03:12:40
    Ирэнгүүтээ бас л нэг тийшээ доншуучлаад алга болох байхдааь хэ хэ
  • bataa 2015-11-20 17:52:04
    ene tsuvnyh ni hantsuinaas hasaad omsgood yavuulahgyi dee.surguuliin hyyhed shg um l yavj bn sh te. ene avgai ni yavalddag hyyhnyyd ni yilchlegch ene ter ni hel...
  • arear 2015-11-20 15:44:20
    francad tiim aimar um bolood baihad ene tarvaga ichihchgui yavaad ochij baidag. ichij uhmeer umaa. enentei tooj uulzaad yarih um baihgui shde
  • Muu 2015-11-20 10:14:07
    Hogiin shaar ter chigeeree tonil
  • Зочин 2015-11-20 07:26:49
    өглөөний сонин юу бичээд байна аа Францын Ерөнхийлөгчтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргасан юм биш үү, энэ сониныхон хэргээр худлаа юм бичээд байна уу
  • Зочин 2015-11-20 07:12:53
    Францын Ерөнхийлөгч урьчихаад уулзаагүйг бодоход манай хүн ир гээгүй байхад туугаад очиж дээ, алиа салбадай боллоо доо элбэгээ минь
  • áàòõ¿¿ 2015-11-20 04:45:24
    Íààäóóëä ÷èíü àæèë èõ áàéãàà òàíü øèã òýí¿¿ë÷ áèø
  • А 2015-11-20 04:45:02
    Нөгөө францын ерөнхийлөгчтөй уулзаагүй хүрээд ирэх нь энэ үү.Ёстой сонин айлчлал болж дээ.
  • зочин 2015-11-20 04:25:06
    Манайхан дараагийн томчуудынхаа нуруу турууг харж сонгомоор бна.Өнөө баатар Чингисийн үр сад гэхэд инээдтэй бие хаатай юмнууд очих юм.Дутуу төрөгсөд татгалз
  • зочин 2015-11-20 04:19:45
    Элбэгээг нөгөө урьсан хүн нь болох ерөнхийлөгч Орланд нь хүлээж авахгүй байхад яваад л бх юм даа
  • teneg elbegdorj 2015-11-20 02:55:12
    esgii hiih gazar nohoi hereggui.