С.Зориг агсны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна
Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа. Энэ хэрэг тэртээ 17 жилийн өмнө болсон ч өнөөг хүртэл эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй хэвээр байна. Харин сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхүйц “хөдөлгөөн” орсон хэмээн эх сурвалжууд хэлж байгаа билээ. Тиймээс бид энэ дугаартаа Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байгаа юм. Өнөөдрийн энэхүү нийтлэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэвлэгдэн гарсан №076 /1413/ дугаарт нийтэлж байжээ.

АРДЧИЛЛЫН ЭЦЭГ С.ЗОРИГ АМЬД БАЙСАН БОЛ МАРГААШ 50 НАС ХVРЭХ БАЙЛАА

Ардчиллын эцэг С.Зориг агсны 50 насны тєрсєн єдєр маргааш тохионо. 1998 оны 10 дугаар сарын хоёрны шєнє Монголын ард тvмэн хайрт хєвгvvдийнхээ нэгийг алдсан билээ. Энэ аймшигт аллагын дараа ард тvмэн “Монголын ирээдvйн Ерєнхийлєгчийг алчихлаа” хэмээн гашуудаж байв. Тухайн vед Ерєнхийлєгч Н.Багабанди Засгийн газраас Ерєнхий сайдад дэвшvvлсэн Да.Ганболд тэргvvтэй хэд хэдэн хvний нэрийг тvдгэлзvvлсэн.Харин энэ vед Монгол Улсын Ерєнхий сайд болох хамгийн боломж­той хvнээр С.Зориг то­дорч байв. Хачирхалтай нь аймшигт хэрэг гарсан єдєр МVАН-ын Ерєнхий зєв­лєл С.Зоригийн нэрийг Ерєн­хий сайдад дэвшvvлэх эсэх асуудлаар хуралдах ёстой байтал тодорхойгvй шалт­гаанаар хойшилсон гэдэг.

Vнэхээр ч С.Зоригийг Монгол Улсын Ерєнхий сайд, цаашлаад Ерєнхийлєгч болох байсан гэдэгтэй хэн ч маргахгvй. Ийм боломж нээлттэй байсан талаар монголчууд єнєє хэр нь дурсан ярьж байна.

Харин аймшигт аллагын эзэн илэрч, баригдалгvй 14 жил болжээ. Хэрэгтнийг илрvvлэх хvсэлтэй хvн ч алга. Хууль хяналтынхан хэргийг илрvvлнэ гэж 14 жилийн турш ярьсан боловч бодит байдал дээр ямар ч ахиц гарсангvй. Монголын эгэл ард тvмэн тєрсєн хvvгээ алдсан мэт эмгэнэн гашуудаж, алуурчныг илрvvлэхийг шаардсаар ирсэн.
Гэтэл сvvлдээ С.Зориг агсны ар гэрийнхэн, ах дvv нар нь хvртэл горьдлого тасарч байгаа бололтой.
Бид ємнєх дугаартаа талийгаачийн тєрсєн ах Санжаасvрэнгийн Баяраатай хийсэн ярилцлагыг хvргэсэн. Тvvний ярьснаар С.Зориг агсны хэргийг жилд хоёр удаа сануулдаг гэснээс єєрєєр тайлбар хийгээгvй.
Жил бvрийн дєрєвдvгээр сарын 20, аравдугаар сарын хоёронд талийгаачийн хєшєєнд цэцэг єргєж, аллагыг сануулдаг. Гэвч цагийн аясаар С.Зориг гэдэг хvний байгуулсан гавьяа бvдгэрч байна уу гэлтэй. Амьд сэрvvн ахуйд нь хормойноос нь зvvгдэж улстєрд орсон журмын нєхдийнх нь хєшєєн дээр vзэгдэх нь цєєрч, хамгийн дотны хvмvvсийнх нь унагадаг нулимсны дусал багасчээ. Иймэрхvv байдлаар ардчиллын эцэг С.Зоригийн тvvх мартагдаж, ард тvмний нулимсаар усалж босгосон хєшєє хатаж, гандах нь.

Тэгвэл Монголын ард тvмэн vvнийг хvсэхгvй байна. Улсын Ерєнхий прокурор, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-аас хэргийг илрvvлэхийг дахин дахин шаардах болов. Гэвч энэ шаардлага тєр засагт ямар нэгэн цочрол єгєхєєсєє єнгєрчээ. Эцэстээ хууль хяналтынхны энэ хvчгvй, сул дорой байдлыг улстєрчдийн бvлэглэлтэй холбон тайлбарладаг болж байна. Хэргийг зориуд мартагнуулахын тулд ажилладаг бvлэглэл ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсгийг татан буулгаж, хэргийн мєрєєр морсон сэтгvvлчдийг ажилгvй болгож байсан удаатай.

Энэ бvхэн єнєєдєр ч хэвээрээ байгаа бололтой. 14 жилийн ємнєх аймшигт аллагыг эргэн сануулахад “том дарга” нар эрс дургvйлхэж байна лээ.

Улайм цайм биш ч тодорхой хэмжээний сануулга манай редакцид ирсээр байгааг дурдах хэрэгтэй биз. Тэгэхээр энэ хэргийг 14 жилийн турш дарагдаастай явсан чигээр нь орхих ёстой юм уу, яах ёстой юм. Ямартай ч бид С.Зориг агсны задлан шинжилгээний Шvvх эмнэлгийн дvгнэлтийг анх удаа бvрэн эхээр нь хvргэж байна.











 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uyanga 2016-01-27 09:34:21
    Bulgang horooj hariug Ni awah heregtei Ter l
  • Boliocher 2015-11-21 00:14:02
    Ene huniig taivan orhiocheee. 2 t za tged hudalaa magtaad yah ve amid seruun bsan bol bas adgiin muu huneer duuduultsan yavah ibiz. Manaihan iim shd ugaasaa
  • УНШИГЧ 2015-11-20 13:52:16
    Mash mundag hvn bsan.gol buruutan ni hurdan ilerch shiitgelee awaad ard tvmeni setgeliig amar taiwan boloosoi
    • bla bla  2015-11-21 01:55:05
      Batvvl Eebee 2 shd
      • Mongol 2015-11-21 02:15:02
        Daagnaas unaj uhedgui daravraas bolj uhdeg gedgee medhuu alsniig ni yaj medehgui bgaa um tegvel ochood gerchleech ip hayagnii ard haragdadgui gej bododgiimuu
  • уншигч  2015-11-20 11:21:53
    энэ хүн жинхэнэ монголын ард түмний төлөө зүтгэсэн хүн байсан үнэхээр харамсмаар амьд байсан бол монгол одоогийнхоос шал өөр ЭЗ-тай байх биз дээ харамсахаас л ...
  • уншигч 2015-11-20 07:50:35
    2015ß1998=14????
  • Bolor 2015-11-20 06:45:38
    Dagiimaa gedeg chini munguur huuramd dungnelt gargadag etgeed biz de, ene dugnelt bas huuramch bj taarna bugd hudal
  • зочин 2015-11-20 05:59:42
    ингэж ард түмнээр тохуу хийхээ боль. Төр, төрийн хууль үүргээ гүйцэтгэхгүйгээр 17 жил болчихоод сонгууль ойртохоор алуулсан хүнээр сонгуулийн суртачилгаа хийж а...
  • уншигч 2015-11-20 05:23:35
    энэ хүн ерөнхий сайд болсон бол өнөөдөр бидний амьдрал арай өөр байх байсан байх даа их шударга хүн байсан гэсэн бидний хувь зохиол дутаж муухай чөтгөрүүд хорло...
  • Зочин 2015-11-20 04:38:47
    Энэ хэргийг анх цагдаа илрүүүлнэ гэж мөрдөөд Тагнуулынхныг ойртуулаагүй юм,тэгээд хэрэг гарснаас хойш бараг 1 жилийн дараа хэргийг Тагнуулд шилжүүлсэн шүү дээ
  • Мөрдөн байцаалтын нууц задарчээ!!!! 2015-11-20 02:49:23
    Ингэж болохгүй шүү дээ!!! 1-рт, энэ бол хувь хүний нууцад хамаарах зүйл. 2-рт, энэ бол мөрдөн байцаалтын хэргийн материал учир нийтэд ил гаргаж болохгүй!!!!
  • bi 2015-11-20 02:49:17
    iim yumiig olon niited gargaj iigmiin setgel zuigeer toglohoo boli boli.