Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг  зөрчсөн гэсэн дүгнэлтийг  өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал  хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа энэ сарын  27-нд хийхээр товлоод байна
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яалтай ч билээ дээ 2015-11-20 07:19:50
    УИХ нь гэж нэг холион бантан ҮХЦ нь ч мөн ялгаагүй эрх мэдэлч үгүй, шийддэг асуудалч гэж байдаггүй УИХ нь л тааллаараа болж байдаг. Хаашаа ч юм бэ дээ, бүү мэд
  • Зочин 2015-11-20 01:57:40
    Хууль баталж чаддаггүй, дандаа цэц дээр унаж байдаг, энэ УИХ гэж дүүрсэн нөхдүүд байна шүү, арга ч үгүйдээ галзуу, солиотой хүмүүс ихэнх нь юм байх