Хүүхдийг баян ядуугаар нь ялгаварлаж эхэллээ
Сүүлийн үед өөрчлөх гээд сүйд болоод байгаа Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гээд заачихсан. Энэ бүлэг, заалт нь өнөөгийн яригдаад байгаа өөрчлөлтөд огтхон ч хамааралгүй. Ер нь цаашдаа ч өөрчлөгдөхөөргүй заалт. Гэтэл УИХ-ын гишүүд нь иргэдээ амьжиргаагаар нь ялгаварлаж, ахиад цаашлахдаа үр хүүхдүүдийг энэхүү байдлаар нь “ангилж” эхэллээ.
 
Учир нь, өнгөрсөн долоо хоногт арайхийн баталсан 2016 оны Монгол Улсын төсөвтөө Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнээс хамааран олгохоор заагаад өгчихлөө. Яах вэ, шалтгаан нь бол эдийн засаг хямралтай холбоотойгоор “Ангилан ялгалт" хийж, боломжтой айлын хүүхдүүдэд төрөөс хэдэн төгрөг өгөхгүй гэж байгаа юм билээ. Үнэн хэрэгтээ ирэх жилийн төсвийг Сангийн яамныхан боловсруулахдаа тун ч чамбай төсөөлж, төлөвлөсөн аж. Харамсалтай нь, дээрээ даргатай л юм хойно засаг гэдэг айхтар газраас нь баахан үүрэг даалгавар өгөхдөө томчууд, тэр дундаа улстөрийн хүрээнийхний  айлчлал, зугаалга зэрэг тансаг хэрэглээг нь хасахгүй байх үүргийг өгсөн гэнэ. Тиймээс л томчуудын зардлыг бус хүүхдийн мөнгийг хассан хэрэг.
 
Тодруулбал, Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх жил амжиргааны түвшнээс хамаарч, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд олгох аж. Харин амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд өгөхгүй гэсэн үг.

Гэхдээ тухайн өрх амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу гэдгээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлээгүй бол танай хүүхэд мөнгөгүй хоцорно. Тиймээс харьяа хорооныхоо халамж үйлчилгээний ажилтанд бүртгүүлэх шаардлагатай. Яг үнэндээ ийн өрхийн амьжиргааны бүлгээр хүүхдүүдийг ангилж багасгасан ч, Монгол Улсад бүртгэлтэй нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авахаар байгаа гэдгийг салбар яамныхан хэлсэн бөгөөд төсөвт ердөө л 144 тэрбум төгрөгийг хувиарлахаар болжээ. Урьд нь буюу 2014 онд хүүхдийн мөнгөнд 239 тэрбум, энэ жил 246 тэрбум төгрөг олгохоор төсөвлөж байсан юм.
 
Уг нь, Засгийн газрын хийсэн судалгаагаар ядуугаас дундаж гэсэн ангилалд нийт өрхийн 421.8 мянган айл хамрагдсан байдаг. Тэдгээр өрх 629.5 мянган хүүхэдтэй гэсэн мэдээлэл бий. Энэ нь Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь гэнэ. Үлдсэн
40 орчим хувь нь дунджаас дээгүүр амьдралтай гэсэн шалтгаанаар хасагдах нь.
 
Ингэж хасалт хийж байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулиа зөрчихөөс гадна, дотоод дахь хуримтлалаа ч үгүй хийж буй хэрэг. Хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг хэсэг байдаг бол түүнийг нь ирээдүйд нь зарцуулахаар хадгалж, хуримтлал бий болгодог өрх ч цөөнгүй.
 
Гэтэл эдгээр асуудлыг огтхон ч бодолцож үзэлгүй, хямрал нэрийн дор хүүхдийн мөнгийг хасч байгаа нь цаад утгаараа улстөрчид хэнээс юуг харамлаж буй нь илэрхий. Өөрөөр хэлбэл тэд улсынхаа ирээдүйг бус зөвхөн өөрсдийн сайн, сайхан хийгээд төрөөс луйвардаж олсноороо өөрсдийн хүүхдийнхээ хойчид санаа зовохооргүй болсон гэдгээ л зарлан тунхаглаж буй бололтой.
 
Энэ нь цаашдаа Монголын ирээдүйд баян, ядуугийн зааг улам гүнзгий бий болж, хүүхдүүдийн хоорондын харилцаа ч ялгагдахыг үгүйсгэхгүй. Үнэндээ бол хүүхэд эцэг, эхтэйгээ байх нь баян мэт санагддаг. Гэтэл төр, засаг нь баян, ядуугийн ялгааг мөнгөөр хэмждэг гэдгийг ухаан суухаас нь өмнө зааж эхэлж байна гэж ойлгогдож байна.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-21 12:10:16
    Za yun surtei yum tertei tergui amidrald mash ih yalgaa bgaa ta gaduur yabdaggui yum bna yadruu ailiin huuhduud bolon etseg eh ni ta nariin ordog delguur uzber ...
  • ирах 2015-11-21 10:51:25
    арьсны өнгө хөрөнгө мөнгөөр ялгаварлахгүй байвал зүгээр үүгээр хууль хэрэгжүүлвэл зүгээр энийшг төр бодож үзээсэй л билээ
  • Зөв 2015-11-21 02:03:19
    Зөвөө зөв. . . Амьжиргаа өндөр олигархижсан амьдралтай хүмүүс хүүхэд дээ 20 000₮ орж ирж байгааг мэдрэх ч үгүй. Тэрний оронд хэрэгтэй зүйлд нь наалдсан нь д...
  • R 2015-11-20 21:57:26
    Sanal neg bish...!!!,hvvhed bol hvvhed gedgiig oilgooch,,,Bayr naadamaaa baga hii!!!!
  • bat 2015-11-20 14:25:00
    Olon xöshöö nair naadam zygaalga ni ixedsen ene myy teneg tomchyydiin tsalingaas xas.Ed nariin vr sadad möngö bvv ög.Gariin algaar yrsgaad bgaa möngöö ...
  • davaa 2015-11-20 10:12:13
    Estoi buruu shiidber bn hvvhdvvdiig bitgii ylgaachee
  • ммм 2015-11-20 06:27:31
    баячуудын хүүхдэд мөнгө өгнө гэвэл доромжилсон болно, хүн доромжилсон хэргээр шүүхэд очно шүү ??? Төгөлдөр гуй?? яадаж 30%-н үр хүүхдээ тэжээх чадалтай байгаа
  • Ганбат 2015-11-20 04:22:59
    Яаршигаа,явцгааг цаашаа. Ялангуяа тэр 3 өндөрлөг нь. Хэд хоног ч гэсэн зам хааж ажил уяахгүй. Яадаж түргэн, онцгой хоёр нь чөлөөтэй давхиж байг.
  • Зочин 2015-11-20 04:11:52
    Төр хүүхдүүдийнхээ мөнгөнөөс биш УИХ ийн гишүүн, сайды, дарга нарын тансаглалаач хасах нь зөв. Монголын ирээдүй хүүхдүүд гэдгийг ойлгохгүй байгаад гайхаж байна....
  • bold 2015-11-20 03:36:39
    Buh huuhed adilhan shuu bayan yaduu gesen oilgolt bh yosgui harinch bayar ail geed bga nuhduud bugd zeeltei ersdeld amidirch bga yaduu boloh magadlal 100%
  • Huuhdiin aav 2015-11-20 02:47:20
    Undsen huulia zurchij l baigaa yum. Hemnesen mungiig zuv zartsuulna gedegt itgeltgui baina. Uur hasaj tanaj boloh zardluud zunduu l baigaa. Garal ugsaagaar n .....
  • zochin 2015-11-20 02:34:02
    Huuhdiig bayan yaduugaar yalgsan gej bichih hereggui. Tuhailval minii huuhded ohgui baisan ch bolno nadad orlogo bn. Harin horoo horiny sudalgaand undeslej mong...
  • zochin 2015-11-20 02:09:31
    Setguulch zuv sedev hundjee. huudiinhee 20.000-r amiddardag ail olon. Mongol ail bur zeeltei gedgiig sanah heregtei
  • áàòõ¿¿ 2015-11-20 01:39:03
    Ýäèéí çàñàã õ¿íäýðñýí áîë ó÷ðàà õýëýýä Ñóðãóóëèéí ¿äèéí öàé õºòºëáºðèéã çîãñîîãîî÷
  • sanal 2015-11-20 01:27:50
    hezee avsan sudalgaa geech ve. hudlaa yarij huuhdiin mungiig hasch baina.huuhed ch gesen edleh erhtei shte!!
  • irgen 2015-11-20 01:13:35
    Burmusun huuhdiin mungiig baihgui bolgood uguuch. Ouytnii 70 myangiig bas. Ene urhi, dungunuuduu bidnees salgaach., avilgachidaa.
  • Тэнгис 2015-11-20 00:51:31
    Мань мэтийн жижиг компанийн захирлуудын хүүхдүүд яг хасагдаж таарна да. Яс юман дээр мань мэт нь хүүхдийнхээ дансанд 5цаас хийж ч чадахгүй нөгөө мөнгө нь +г
  • zochin 2015-11-20 00:45:32
    davarsan yumnuud 76 fishuun ta nar bugd deegure udej uuchad odoo ars tumnihe huuhduded 20 uguhgui hyamagdaj bn gej ta narn idej uusnas bolj ard tumen yaduurch b...
    • Иргэн 2015-11-20 01:38:20
      Ялгаж өгөх нь зөв шүү дээ. Эхнээсээ л ялгах байсийн. Манай хүүхэд Турк сургуульд сурч байлаа. Манайхаас гадна нэг л ядуу айлын хүүхэд сурдаг байсан. Тэр хүүхэд ...
      • үргэлжлэл 2015-11-20 01:40:25
        удалгүй шилжсэн. Бусад хүүхдүүд ихэнх нь өдөрт 10, 20 мянган төгрөг үрдэг. Тэдний хэмжээнд байж чадахгүй дээ хүүхэд их дарамттай байдаг байсан.