“Рио Тинто”-той байгуулах “Хөдөлмөрийн харилцааны тусгай гэрээ” таван жил хүлээгдлээ
"Оюутолгой" компани өнгөрсөн сард 300 ажилтнаа цомхотгосон билээ.  Гэвч Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг одоогоор яг хичнээн хүнд өгсөн нь албан ёсоор тодорхой болоогүй, энэ талаар УУЯ болон Монголын үйлдвэрчний эвлэлд хариу ирээгүй байгаа ажээ.

Гэхдээ эх сурвалжийн хэлж буйгаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тэрхүү мэдэгдэлд, "Мэдэгдлийн хугацаанд таныг ажиллахыг шаардахгүй бөгөөд таны үндсэн цалинг зохих журмын дагуу олгох болно. Энэхүү мэдэгдлийн хугацаанд та "Оюутолгой" ХХК-ийн ажилтан хэвээр байна" гэж тусгасан гэнэ. Гэсэн ч энэ хугацаанд ажилтан хэвээр байвал тэдгээр хүн ажлаа хийж, нэмэгдэл цалингаа авъя гэхээр өгөх боломжгүй гэсэн хариулт өгдөг зэргээр ажилчдынхаа эрх ашигт нийцэхгүй, өөрийн компанийн эрх ашигт нийцүүлсэн заалтууд тусгасан байгаа аж.
Бүр "Компанийн бодлого, журам, хөдөлмөрийн гэрээний нууц мэдээллийг үл задруулах тухай заалтыг зөрчих, мөн өөрийгөө болон бусдыг аюулд учруулах үйлдэл гаргасан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийг танд олгохгүй болно" гэсэн заалт ч байгаа гэх.

Иймээс ингэж сүрдүүлж, дарамталсан мэдэгдэл авсан хүн хаана ч хандаж чадахгүй, хэцүүхэн байдалд байгаа ажээ. Тэгвэл төр иргэнээ хамгаалах ёстой. Тэдний эрх ашгийн төлөө "Рио тинто"-той яагаад ширээний ард сууж болохгүй гэж.

Ер нь бол иймэрхүү асуудал болох магадлалтай талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар аль 2007 оноос л хэлж ярьж, сануулж байсан. Гэвч Монгол Улс “Рио тонто”-өөрийн орны иргэд ажилчдаа хамгаалах Хөдөлмөрийн гэрээ гээчийг одоо хэр нь байгуулаагүй байгаа учраас Монгол ажилчид өөрсдийнхөө ажлын байрны төлөө явж чадахгүй байна.

С.Ганбаатар гишүүн саяхны нэгэн ярилцлагадаа “энэ гэрээг баталгаажуулаагүй тохиолдолд  Монгол ажилчдыг хамгаалах боломж байхгүй. Мэдээж хөдөлмөрийн хуулиар хамгаалах боломж бага зэрэг байгаа ч хуулиас илүү зүйлийг гэрээндээ заагаад өгчихсөн байна” гэжээ.  

Тэгвэл тэрбээр  “Тогтвортой байдлын гэрээ”-ний хэлэлцээрт ороод, тухайн үедээ зүтгэсний эцэст багахан зүйл оруулсан нь энэхүү гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор Засгийн газар Рио Тинтойтой “Хөдөлмөрийн харилцааны тусгай гэрээ”-г байгуулна гэсэн заалт оруулсан явдал юм
Гэвч өнөөдөр 2014 он. Гэтэл таван жил болж байхад энэхүү гэрээ одоог хүртэл байгуулагдаагүй байна.
Уг нь энэ гэрээнд “Оюутолгой”-д  яг хэдэн хүн, ямар цалинтай, ямар нөхцөлөөр, ямар хугацаанд ажиллах вэ гэдгийг тусгах ёстой байжээ.
Хэрэв энэ гэрээ байгуулагдсан өнөөдөр “Оюун толгой”-н 300 ажилтан халагдаа ч уу, үгүй ч үү.

Үнэхээр л эрх баригчид “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, цааш нь үргэлжлүүлх л гэж байгаа бол энэхүү “Рио тинто”-той “Хөдөлмөрийн харилцааны тусгай гэрээ”-г байгуулах цаг болж.  Хэдийгээр   300  ажилтан халагдсан ч цаана нь дахиад олон Монгол тэндээс хоногийн хоолоо залгуулж байгаа. Иймээс үлдсэн хэдэн Монгол ажилчдынхаа төлөө эрх баригчид энэхүү гэрээг байгуулах саналыг дахин тавьж, ажил хэрэг болгомоор байна. 

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.