Монгол, Тайванийн найрагчид хамтарч ажиллахаар боллоо
Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.
 
Энэ үеэр хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж яруу найрагч А.Эрдэнэ- Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ уншиж  сонирхуулсан юм. Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.