Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэмжигдлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн 35 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт болж, дэмжигдлээ.

Газрын тосны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажиллаж байна. Өмнө нь УИХ-аас буцаагдсан Газрын тосны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахалж байсан ч Засгийн газар төслийг дахин өргөн мэдүүлсний дараа Эдийн засгийн байнгын хорооноос уг хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сонгосон юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үед зарим заалтыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж, харин Ц.Нямдорж гишүүн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаа хамгаалж тайлбар хийсээр гишүүдээр дэмжүүлж чаджээ.

Г.Аянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.