Жүдочид урд хөршийг зорив
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн "Гран при" тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 20-22-нд болно. Tvc тэмцээнд Монголын 19 бөх зодоглохоор нэрс нь тодорсон байна.
 
 Тодруулбал, эрэгтэйчүүдээс Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Н.Хадбаатар, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын тамирчин оролцохоор болсон бол эмэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Олон улсын хэмжээний мастер А.Цолмон, Б.Бат- Эрдэнэ, Д.Сумьяа, А.Батзул, Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар оролцох юм. Баг тамирчид өчигдөр урд  хөршийг зорьсон бөгөөд Чиндаогийн Гранпри тэмцээнийг баасан, бямба, ням гарагуудын 17:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.