Бараа бологсод
Єчигдєр єглєє УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо хуралдах гэж эхэндээ ёстой л “барилдахаасаа таахалзах” гэгчийг vзvvлсэн. Уг нь 11:00 цагт эхлэх хурлын тов гарсан бололтой юм. Єдрєєс єдєрт эдийн засаг, санхvvгийн баталгаа алдагдсаар байгаа єнєєдрийн Монголын нийгэмд тун хэрэгтэй Хамтын тэтгэврийн тухай хуулийн тєсєл санаачилснаараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, “Шаварт унасан шарын эзэн” Д.Батцогт дарга, нийгмийн идэвх сайтай С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл гишvvд, барагтай бол хурал тасалдаггvй А.Бакей дарга, Хєдєлмєрийн сайд Г.Баярсайхан зэрэг зургаа долоохон гишvvн бvтэн цаг бусдыгаа хvлээж, ёстой нэг тэвчээрээ шалгацгаасан.

Д.Батцогт даргын царайг минчийтэл улайлгаж, багагvй хилэгнvvлсэн гишvvдийн ирц сая нэг бvрдсэн болж 12:07 цагт минутад 52.6 хувийн ирцтэйгээр хурлаа эхэлнэ лээ. Ингээд УИХ-ын гишvvн С.Эрдэнэ нарын 2014.01.13-ны єдєр єргєн мэдvvлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн тєслийн анхны хэлэлцvvлгийг хийв. Харин уг хуралдаанд хvрэлцэн ирсэн МАН-ын бvлгийн Ч.Хvрэлбаатар, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нарын гишvvн энэ хуулийн тєслийг дэмжихгvй гэдгээ илэрхийлж, тав хоногийн завсарлага авахыг хvссэн ч Д.Батцогт дарга “Танай бvлэг урд нь завсарлага авчихсан, дахиж єгєхгvй” гээд халгаасангvй. Тvvнийг сонссон МАН-ын гурав бvх санал асуулгад татгалзаж ёстой л “Бараа бологсод” шиг жаахан сууж байгаад дуусгалгvй хурлын танхимыг орхисон юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.