Хууль бусаар сум зардаг иргэдийг саатуулсан байна
Эрvvгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 13 дугаар хороолол орчим, мєн дvvргийн 14 дvгээр хороо, “Нарантуул” захад тодорхой хvрээний дагуу шалгалтын ажиллагаа явуулж, хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж, борлуулдаг бvлэг этгээдийг илрvvлэн шалгаж байгаа аж.

Сэжигтэй этгээдvvдийн нэг хэсгийг єєрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум, хэрэгслийг зєєж байхад vйлдэл дээр нь саатуулсан бол бусдыг нь “Нарантуул” зах дээрээс саатуулжээ.

“Нарантуул”-ын єргєт­гєлийн хэсгийн чингэлгvvдэд явуулсан vзлэг шалгалтаар байлдааны зориулалттай “АКМ”, “Винтов”, “ТТ” , ангийн зориулалттай “Калибр”, “Дробинк”, “Ремингтон” мар­кийн буунуудын сумнууд нийт 6000 гаруй ширхэг хадгалагдаж байсныг эд мєрийн баримтаар хурааж авсан байна. Дээрх ажиллагааны vр дvнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарж борлуулсан vйлдэлд нэр бvхий дєрвєн иргэнд холбогдуулан Эрvvгийн хуулийн 185 дугаар зvйлийн 185.2-т зааснаар тус хэлтэст эрvvгийн хэрэг vvсгэн Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн тєвєєс мэдээллээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.