Монголчууд бодит цалин авдаг эсэхийг судалгаагаар тогтооно
“Миний цалин” ТББ-аас өчигдөр нэгэн сонирхолтой мэдээллийг хийлээ. Тодруулбал, тус ТББ нь “Wageindicator Foundation” гэдэг нэртэй хөдөлмөр цалин хөлсний хяналтын ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Тус байгууллага нь дэлхийн 80-н оронд гишүүнчлэлтэй бөгөөд манай улс 81 дэх нь болон орж ирж байгаагаараа ихээхэн онцлогтой аж.
 
Монголын хөдөлмөрийн орчин нөхцөлийн цалин хөлсний ОУ-ын стандартад нийцэх судалгааны хэрэгслийг бий болгох тухайн улс оронд байх зарчмийг МҮЭ, “Миний цалин” ТББ, МУИС, ОУ-ын түнш байгууллагууд хамтраад цалин хөлстэй холбоотой судалгааг бодитоор гаргаж өгөх аж. Манай улсад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хууль, цалин хөлсний заалт бүрийг нарийвчилсан судалгаагаар гаргаж харьцуулалт хийх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ үүнд ганц хөдөлмөрийн гэрээ биз хөдөлмөрийн орчин нөхцалтэй холбоотой бүхий л асуудлууд хамаарагдах юм байна. Ямартай ч монгол хүний авч буй цалин хөлс бодитой байна уу гэдэг дээр “Миний цалин” ТББ анхаарлаа хандуулж дээрх ОУ-ын байгууллагатай судалгаа хийж цалин хангамжийг бодитоор тогтооход гол зорилго нь орших ажээ. Ямартай ч өчигдрөөс эхлэн хөдөлмөр цалин хөлсний хяналтын ОУ-ын байгууллага манай улсад үйл ажиллагаагаа явуулаад эхэллээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-20 02:45:03
    Зөв, дэмжиж байна. Иргэддээ зөв ойлголт өгөх цаг нь болсон. PWC гэж Централ Тауерийн 6 давхарт байдаг. тэднийн энэ талаар судалгаа тайлан гаргадаг.
    103.26.195.239
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-11-20 02:39:20
    Цалин нь бүтээмжтэйгээ уялдаж нэмэгдээгүй. Жагсаал цуглаан сонгуулийн шоу маягаар л нэмж байсан.