Шатахууны үнийг нэг литр тутамд 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой
УИХ дахь МАН-ын бvлгээс долоо хоног бvр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишvvн Я.Содбаатар оролцож, бензин шатахууны vнийг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийв. Дэлхийн зах зээл дээр vнэ нь огцом буурсан нефть бvтээгдэхvvнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн vнийг бууруулах, улсын хэмжээнд ижил vнэтэй болгох шаардлагыг МАН-ын бvлгээс удаа дараа Засгийн газарт тавьсаар ирснийг тэрээр онцолсон юм.

Тэрээр цааш нь "Тєсвийн тодотгол хэлэлцэх vеэр эрх баригчид шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварыг нэмэгдvvлэх санал оруулж ирсэн. Ингэснээр 2015 оны аравдугаар сараас бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг тонн тутамд гурав дахин буюу 777 мянга, дизелийнхийг 795 мянган тєгрєгєєр тогтоосноор нефть бvтээгдэхvvний vнэ буурах боломж хаагдсан. Засгийн газар шатахууны онцгой албан татвараас он дуустал 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум тєгрєг орж ирнэ гэж тєлєвлєж, энэ мєнгєєр тєсвийн алдагдлыг нєхнє гэж тооцоолж байгаа юм байна. Єєрєєр хэлбэл, эрх баригчид тєсвийн алдагдлыг ард иргэд, аж ахуйн нэгжvvдийн халааснаас авах байдлаар нєхєх гэж байгааг МАН-ын бvлэг дэмжээгvй" гэсэн юм.

2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хvрсэн газрын тосны vнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдvгээр сард 63 ам.доллар, єнєєдєр 42 ам.доллар болоод байгаа. Vvнтэй холбогдуулан Монгол Улсад шатахууны vнийг нэг литр тутамд 250-310 тєгрєгєєр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсныг Я.Содбаатар гишvvн онцлов. Хэрвээ шатахууны vнийг ингэж бууруулсан бол бvх аж ахуйн нэгжийн бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний vнэ буурахад нєлєєлєх тєдийгvй ард иргэдийн амьдралд дэмжлэг болохуйц нєхцєл бvрдэх байсан. Гэвч эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсаныг шvvмжлэв. 2013 онд бензиний хилийн vнэ 1200 орчим ам.доллар байсан бол єнєєдєр 500 гаруй болж хоёр дахин буурсныг ч дурдав. Мєн шатахууны vнийг улсын хэмжээнд ижил болгох МАН-ын санаачилгыг онцолсон юм.

Дэлхийн зах зээлд шатахууны vнэ буурсантай холбогдуулж ОХУ дотоодын шатахууныхаа vнийг 49, БНХАУ 41, АНУ 16, Хонконг 43, Вьетнам 28, Швед 29, Герман 30 хувиар тус тус бууруулаад байгааг Я.Содбаатар гишvvн жишээ болгон тайлбарлаж, эрх баригчдыг энэ чиглэлд дорвитой ажиллахыг сануулав.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-20 05:42:04
    Ardchilsan nam gedeg aavtai bid zovj bainaa manai ardchilsan aav aimaar uurtai bas hool ugduggui ardin nam gedeg eej maani aavaas aigaad tag duugui baih yumaa ...
  • та нар бүгд болио 2015-11-19 22:40:23
    энийгээ хэд ярих гэсэн юм бэ. одоо малчдад гоёор ойлгуулчуул болийшдээ. санал авах гэсэн хэн хэний чиний явуургүй арга шдээ. одоо болио. арай өөр юмаар ядаж ...
  • ha ha.. 2015-11-19 12:01:01
    МАН-ынхаан тэгээд эцсээ хүртэл тэмцээдэхээ. өлсгөлөн зарласанч яахав. үнэхээр ард түмний төлөө дуугарч ажиллаж чадахыг чинь одоо л харъядаа. хэрвээ шоу биш бол ...