Нийслэлийн Засаг даргын БНАСАУ-д хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс  24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн 2 дугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран нар ажиллаж байна. Айлчлалын хүрээнд албан ёсны уулзалт хийж, цэвэрлэх байгууламж, экологийн асуудлаар харилцан санал солилцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮҮЛ НОВШИД 2015-11-22 03:27:21
    ХАЙРАН Ч МӨНГӨ ХӨРӨНГӨ. ЁСТОЙ ПЯЗДАА ШИГ ХУЛГАЙЧУУД ЮМ ДАА. КИМЧИТЭЙ ШӨЛ УУХ ГЭЖ ТЭР ХОЛ ЗУГААЛЖ ЯВДАГ.
  • kk 2015-11-20 01:30:45
    tatvar tulsun munguur ...!!!!
  • зочин 2015-11-19 09:20:51
    коммунист солонгосын арга туршлага үүл баатарт таарахгүй. ленингийн хөшөөг үзээд бие нь хямарах байх шүү бараа бологчидоо. коммунистуудаас авах юм байхгү. дэмии...