1591 нэгж талбарт газар өмчлөх иргэдийг дахин тодрууллаа
Өнгөрсөн наймдугаар сард явагдсан Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэд газар өмчлөхөөр сонгогдсон. Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна.  Иймээс дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг цуцалж, өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн дундаас 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг өнөөдөр дахин явуулаа.

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад оролцож, газар өмчлөх эрхтэй болсон иргэд ажлын 10 хоногт багтаан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Хэрэв хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас таны эрхийг хүчингүй болгож, дахин шалгаруулалтаар өөр иргэнд өмчлүүлэх юм. Цахим газар өмчлөлд оролцохоор бүртгүүлсэн иргэний холбогдох утас болон цахим хаягаар газар өмчлөх эрхтэй болсныг нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэнэ. Иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, харъяа дүүргийнхээ Газрын албанд  очих бүртгүүлэх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • altaa 2015-11-21 08:36:12
    Utasnii digaaraa solih gesin heze neegdeh ve
  • uugantsetseg  2015-11-19 09:18:49
    4r eeljnii gazar omchloh orgodol bogloh gesen ym urd ni orgodol bogloj baigagvi yma odoo bogloj gazartai bloh gesen ym heze heden tsagas ym be 2015on11sar19...