Иргэд хүүхдийн байгууллагууд л тэднийг анхаарч ажиллах үүрэгтэй гэж боддог
Хvvхдийн тєлєє vндэсний газрын Олон нийт, тvншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргалаас дараах зvйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд асран хамгаалагч, орон гэргvй, хєдєлмєр эрхэлдэг хэчнээн хvvхэд байдаг талаарх нэгдсэн тоо баримт бий юу. Эхлээд энэ талаар тодорхой мэдээлэл єгнє vv?

-Єнєєдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 80 гаруй хvvхэд хараа хяналтгvй байна.

-Тэгвэл эдгээр хvvх­дэд зориулж танай тєвийн зvгээс ямар vйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авч байна вэ?

-Бид эдгээр хvvхдэд хэрхэн анхаарал халамж тавих, эцэг эхэд нь хvлээлгэн єгєх, хаана байршуулах зэрэг олон асуудлыг зохицуулж ажилладаг. Цагдаагийн ерєнхий газар болон эрvvл мэнд, боловсролын байгууллага, Нийгмийн халамж vйлчилгээний газартай хамтарч хараа хяналтгvй хvvхдvvд гэмт хэрэгт холбогдох, улмаар амиа алдах, эрvvл мэндээрээ хохирох зэрэг олон асуудлаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа. Vнэнийг хэлэхэд гэр бvлийн салалтаас болж хvvхдийн эрх ноцтой зєрчигддєг.

Мєн эцэг, эх нь vр хvvхдээ vл хайхрах, ажилгvйдэл, ядуурлаас голлох шалтгаан болж байна. Тэгэхээр бид тухайн хvvхдийн гэр бvлийн эдийн засгийг яаж сайжруулах, эцэг, эх нь архины хамааралтай болсон бол хэрхэн гаргах талаар нь тусалдаг гэж ойлгож болно. Мэдээж гэр бvлийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаард­­лагатай. Тиймээс хvvхдvvдийг халамж асрамжийн тєвєєр байршуулдаг. Улсын харьяатай гурван асрамжийн тєв бий. “Єнєр бvл” асрамж халамжийн тєвд л гэхэд 100 гаруй хvvхэд амьдарч байна. Хараа хяналтгvй, гэр бvлээсээ дайжсан. Хагас, бvтэн єнчин хvvхдийг байршуулж, халамж асрамжийн vйлчилгээ vзvvлдэг.

-Гэр бvлийн салалтаас болж хvvхэд гэмт хэрэгт єртдєг гэлээ. Тэгвэл энэ байдлаас шалтгаалж гарсан хvvхдийн эрхийг зєрчсєн баримттай мэдээллээс дурьдахгvй юу?

-Нийгмийг цочроосон аймшигт хэргvvдийг харж байхад хуулийг нарийвчлан боловсронгуй болгох зайлшгvй шаардлага гарч ирсэн. Эцэг, эх гэж хэн байх ёстой юм. Хvvхдийнхээ ємнє хvлээсэн vvргийг нь хуульд тодорхой заасан. Хvvхэд хамгааллын бодлогыг боловсронгуй болголоо. Хvvхдийн эрхийг зєрчихгvй байх ажлыг харьяа байгууллагуудтайгаа хамтран хийж байна. Хvvхдийн эрхийг ноцтой зєрчиж амь насанд нь халдсан хэргvvд нэлээд гарсан. Тvvнчлэн євлийн улиралд хvvхдvvд хурдан морь унаж, бэртсэн тохиолдол єнгєрсєн хоёр жилд нэлээд гарсан.

“Хvvхэд гэмт хэргийн золиос боллоо” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсны дараа хvvхдийн тєлєє гэсэн байгууллагууд нэгэн зэрэг гарч ирдэг. Танайх ч ялгаагvй тvрvvлж биш дагаж дуугардаг. Vvнийг шvvмжлэх хvн ч олон бий шvv дээ?-

-Хvvхдийн асуудал нууцлалтай байх ёстой. Яагаад гэвэл хувь хvний нууц. Дорж гэдэг хvvхэд ийм тєрлийн гэмт хэргийн золиос боллоо гээд олон нийтэд зарлах нь хуульд ч хориотой. Хvvхэд гэмт хэргийн золиос болсны дараа Хvvхдийн тєлєє vндэсний газар дуугардаг гэсэн шvvмжлэл нийгэмд бий. Манай газрын хувьд vйлчлvvлэгч нэг бvрийнхээ эрхийг хамгаалах, нууцийг хадгалах vvрэгтэй.
Учир нь, нэг хvvхэд гэр бvлийн хvчирхийлэлд єртєхєд хэвлэл мэдээллийнхэнд хандаад нийгэмд мэдээллээ гэж бодъё. Тэр хvvхэд маань насанд хvрнэ. Сургуульд сурч ажлын байранд гарч, бусдын адил амьдарна. Энэ vед яах вэ. Тиймээс л нууцлах ёстой байдаг юм. Тэр хvний нэр тєр, амьдралд сєрєг нєлєє vзvvлнэ. Хvvхдийн байгууллагууд л хvvхдийг анхаарч, ажиллах vvрэгтэй юм шиг иргэд боддог. Иргэн бvр хvvхэд хамгаалах ажилд оролцох ёстой.

-Танайд ханддаг хvvх­дvvдийн дийлэнх нь ямар шалтгаантай байх уу?

-Хvvхдийн тусламжийн 108 дугаартай утсыг єнгєрсєн оноос ажиллуулж эхэлсэн. 24 цагийн турш, vнэ тєлбєргvй холбогдох дээрх утсыг ажиллуулж эхэлснээр 300 мянга орчим дуудлагыг хvлээн авсан байдаг. Дуудлагын 60 хувь нь зєвлєгєє хvссэн хvvхдvvдийн тоо. 20 хувь нь хvvхэд хамгааллын дуудлага байсан. Бидний зvгээс цаг алдалгvй зєвлєгєє єгч ажилладаг.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-11-19 08:34:41
    huulindaa hyyhdee hayad saldag ecegt onder torgyyli gadniihan tawidag,azilgyin ulmaas tetgemj hyyhded ohgyi bol eh ecgiinhni tetgeberees awah,szorond hiih gm